Британийн музей 2000 гаруй үзмэрээ хулгайд алдсан
Жүншинь агентлагийн мэдээ: Гаднын хэвлэлд өгүүлснээр, энэ есдүгээр сарын 26-нд Британийн музей олон нийтийн мэдээллийн утас ажиллуулж, хулгайд алдсан 2000 орчим соёлын дурсгалт зүйлс, үнэтэй үзмэрүүдээ олж авахад мэдээллийн тусламж хүссэн байна.
Британийн музейгээс 2000 орчим соёлын дурсгалт зүйлс алдагдсан тухай өмнө нь мэдээлж, үүний улмаас музей нэг ажилтнаа ажлаас нь халсан байдаг. Британийн музейн тухайн үеийн захирал Хартвиг Фишер ч мөн ийм шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн юм. BBC агентлаг мэдээлснээс үзвэл, алга болсон зүйлсийн ихэнх нь эртний Грек, Ромын эрдэнийн чулуу, үнэт эдлэл байсан гэж Британийн музей мэдэгджээ. Эх сурвалжид мэдээлснээр, зарим үзмэр нь хүрэл зэвсгийн сүүлчийн үеийн түүхэн дурсгал ч байсан гэнэ.Британийн музейн мэдэгдэлд, "Одоогоор 60 үзмэрээ олж авсан. Мөн 300 үзмэрийн хаана байгааг олж тогтоосон. Даруй буцааж авах гэж байна" гэжээ.Алдагдсан түүхэн дурсгалт зүйлсээ олж авахын тулд Британийн музей үзмэрүүдийн фото зураг, дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсандаа байршуулжээ.
Сэтгэгдэл