Египетэд 5000 жилийн өмнө нэрсэн дарс олджээ

Aдмин / Гадаад мэдээ

Археологичид Египетийн нутгийн төв хэсгээс дарсны үлдэгдэл бүхий олон зуун ваар олсон тухай тус улсын Аялал жуулчлал, эртний эд өлгийн яам мэдэгдэв. "Египет, Герман, Австри улсын археологичдийн баг Сохаг мужийн Абидос хотын ойролцоох Умм Эль-Кааб гэдэг газарт орших Египетийн Анхдугаар эзэнт гүрний хатан хаан Мернейтийн булшинд малтлага хийж байгаад урьд өмнө нь олдож байгаагүй олон зуун битүүмжилсэн ваартай дарс олсон" тухай дээрх мэдэгдэлд дурджээ.

Египетийн Эртний эд өлгийн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазири ярихдаа, эдгээр том овор хэмжээтэй ваарнууд маш сайн хадгалагдан үлдсэн бөгөөд вааранд дахь дарсыг 5000 орчим жилийн өмнө нэрсэн болохыг онцлон дурдлаа. Малтлагын үеэр ваарнуудаас гадна оршуулгын эд өлгийн зүйлс олдсон байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.