Нью-Йоркт Д.Трампын залилангийн хэргийн шүүх хурал эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний насанд хүрсэн хөвгүүд, мөн “The Trump Organization” байгууллагын удирдлагуудыг 250 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутгасан иргэний хэргийн шүүх хурал даваа гарагт эхэлжээ. Уг шүүх хуралд Д.Трамп биечлэн оролцож, улмаар шүүх хурлыг сонгуулийн кампанит ажлынхаа нэг хэсэг болгон хувиргажээ.

Шүүхийн байрны гадаа Д.Трамп “шулам агнах явцыг өөрийн биеэр үзэхээр ирлээ” гэж хэлжээ. Тэрбээр Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летициа Жеймсийг хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд өөрийнх нь араас хөөцөлдөж байна хэмээн хэл амаар дайрч, улмаар хэргийг хянаж буй шүүгч Артур Энгороныг шүүмжилсэн байна.

Эхний гэрчийн мэдүүлгийг Д.Трампын нягтлан бодогчоор олон жил ажилласан Дональд Бендер Нью-Йоркийн Ерөнхий прокурорын 2011 оны санхүүгийн баримт бичгүүд, тэр дундаа Иванка Трампын пентхаусын үнийн талаар өгсөн байна. Ерөнхийлөгч асан өөрөө болон түүний хоёр хүү, бизнесийн хамгийн ойрын зөвлөхүүд нь энэ шүүх хурлын гэрч болох магадлалтай хүмүүсийн жагсаалтад багтжээ. Нью-Йоркийн Ерөнхий прокурорын нэхэмжилсэн энэ хэрэг нь эрүүгийн хэрэг биш, харин иргэний хэрэг боловч Нью-Йорк дахь Д.Трампын бизнест ноцтой асуудал үүсгэж болзошгүй байна.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.