Илон Маск АНУ-ын хамгийн баян хүнээр дахин тодорлоо

Aдмин / Гадаад мэдээ

Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг АНУ-ын хамгийн баян 400 хүний жагсаалтыг Илон Маск дахин тэргүүлжээ. SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагчийн хөрөнгийг Forbes сэтгүүл 251 тэрбум доллароор үнэлсэн бөгөөд энэ нь Маск уг жагсаалтыг тэргүүлж байсан өнгөрсөн оны үнэлгээтэй ойролцоо байна.

Жагсаалтын хоёрдугаарт Америкийн Amazon корпорацын үүсгэн байгуулагч Жефф Безос (161 тэрбум ам.доллар), гуравдугаарт Oracle корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисон (158 тэрбум ам.доллар) орсон байна.

Дөрөв, тавдугаарт Berkshire Hathaway холдингийн тэргүүн Уоррен Баффет (121 тэрбум доллар), Google корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж (114 тэрбум доллар) нар тус тус эрэмбэлэгджээ.

Харин Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс 111 тэрбум долларын хөрөнгөөр жагсаалтын зургаадугаарт бичигдсэн байна. Америкийн хамгийн баян 400 хүний нийт хөрөнгө өнгөрсөн оныхтой харьцуулахад 500 тэрбум доллароор нэмэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-06 15:32:42

энэ ч их нүгэлтэй хүн юм.

Зочин [66.181.182.201] 2023-10-05 08:17:25

Баян явлаа гээд мөнх наслах биш дээ. Тэр их хөрөнгөөр хүн төрлөхтөнд хэрэгтэй юм бүтээвэл болох нь тэр дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.