Нэг ам.долларын ханш 150 иенээс давжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр байлгах төлөвтэй байгаа энэ үед мягмар гарагт болсон Нью-Йоркийн биржийн арилжааны явцад ам.долларын иентэй харьцах ханш чангарч, 150 иенд хүрсэн нь 2022 оны аравдугаар сараас хойш ажиглагдаагүй өсөлт юм.

Харин Японы эрх баригчид иенийн ханшийн уналтыг зогсоохын тулд интервенц хийж магадгүй гэх болгоомжлолоос үүдэн долларын ханш тэр даруй 147.50 иен рүү доошилжээ. Долларын ханш 145 иенээс давсантай холбогдуулан өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд Японы тал 24 жилийн дараа анх удаа иен худалдан авах, ам.доллар зарах интервенц хийсэн юм.

Түүнчлэн дараагийн сард нь АНУ-ын мөнгөн тэмдэгтийн иентэй харьцах ханш 150-д хүрсний дараа дахин “далд” интервенц хийжээ. Ер нь бол, долларын ханшийн өсөлт нь Япон, АНУ-ын төв банкуудын бодлогын хүүгийн ялгаанаас шалтгаалж буйг харуулж байгаа юм. ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өндөр түвшинд байлгаж байгаа бол Японы Төв банк мөнгөний хэт сул бодлого явуулсан хэвээр байна.

Японы Сангийн сайд Сүзүки Шүничи мягмар гарагт хэлэхдээ, Засгийн газар валютын зах зээл дэх тогтворгүй байдлыг анхааралтай ажиглаж, зохих хариу арга хэмжээг авах болно гэдгийг мэдэгдээд, иений ханш илт суларч буйг дурджээ. “Валютын хөдөлгөөн тогтвортой байж, суурь үзүүлэлтүүдийг тусгаж байх нь чухал. Бид нөхцөл байдлыг соргогоор хянаж, боломжтой бүх арга хэмжээг авах болно” гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

sumkka [202.9.46.86] 2023-10-04 17:39:59

AHy-iin koloni uls l daa Japan chin


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.