Арменийн парламент Ромын дүрмийг соёрхон баталжээ

Aдмин / Гадаад мэдээ

Арменийн парламент Олон улсын эрүүгийн шүүхийн тухай Ромын статут буюу Ромын дүрмийг соёрхон баталжээ.

Эрх баригч “Иргэний гэрээ” намын 58 гишүүн уг дүрмийг соёрхон батлахыг дэмжсэн бол сөрөг хүчний 25 депутат санал хураалтад оролцсонгүй.

2022 оны есдүгээр сард дэгдсэн Азербайжан-Арменийн зэвсэгт мөргөлдөөний дараачаас уг дүрмийг соёрхон батална гэдгээ Арменийн эрх баригчид удаа дараа мэдэгдэж байсан юм. “Азербайжаны зүгээс манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй энэ үед бид Арменид нэмэлт баталгаа бий болгож байна” гэж олон улсын эрх зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Егише Киракосян парламентад мэдэгджээ.

Арменийн парламент Ромын дүрмийг баталсан нь онолын үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, хүүхдийн омбудсмен Мария Львова-Белова нарыг Арменид айлчлах үеэр ОУЭШ-ийн баривчлах зөвшөөрлийн дагуу саатуулж болзошгүй гэсэн үг юм.

Арменийн парламентын дэд дарга Хакоб Аршакян өмнө нь мэдэгдэхдээ, Ромын дүрмийг соёрхон баталсан хэдий ч Оросын Ерөнхийлөгч В.Путинийг ОУЭШ-ийн тушаалаар баривчлах гэсэн хүсэл санаа Арменийн эрх баригчдад байхгүй гэжээ.

Харин В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков Ромын дүрэмд нэгдэх тухай Арменийн эрх баригчдын шийдвэрийг Орост "асар ихээр дайсагнасан үйлдэл" гэж дүгнэжээ. Тэрбээр мягмар гарагт мэдэгдэхдээ "хоёр талын харилцааны үүднээс Армени Ромын дүрэмд нэгдэх нь зөв гэдэгт бид анхнаасаа эргэлзэж байсан, энэ бол буруу шийдвэр гэж бид үзсэн хэвээр байна" гэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.