Венецэд гүүрэн дээрээс автобус унасны улмаас олон хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Италийн Венец хотод гүүрэн дээрээс автобус унаж шатсаны улмаас 21 хүн, тэдний дотор хоёр хүүхэд амиа алдсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.

Автобус Венецтэй гүүрээр холбогддог Местре дүүрэгт явж байхдаа гүүрний хашлагыг давж, галт тэрэгний зам дээр унасан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Украины тав, Германы нэг иргэн, Италийн жолооч байсан гэж Венец дэх засгийн газрын төлөөлөгч Мишель Ди Бари мэдэгджээ. Венец хотын дарга Луижи Бруньяро “маш эмгэнэлтэй явдал тохиолоо” гэж мэдэгдсэн байна.

Дотоод хэргийн сайд Маттео Пиантедози амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд аврах албаныхан ослын газарт ажилласаар байна. Одоогоор 18 хүн гэмтэж бэртсэнээс тав нь хүнд бэртэл авчээ. Хохирогчдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор ойролцоох эмнэлэгт сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар бүхий хүлээн авах цэг байгуулжээ.

2013 онд Италийн өмнөд хэсэгт орших Монтефорте-Ирпино суурингийн ойролцоох гүүрэн дээр хот хоорондын нэгэн автобус жолоодлогo алдсаны улмаас хэд хэдэн машиныг мөргөж, улмаар гүүрэн дээрээс унасны улмаас 38 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000