Туркийн цагдаа нар Анкарад болсон халдлагатай холбогдуулан 928 сэжигтнийг саатуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн цагдаагийн газар нийслэл Анкара хотод тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлагатай холбогдуулан 60 гаруй мужид мөрдөн шалгалт явуулж, нэгжлэг хийсэн байна. Энэ ажиллагааны хүрээнд Туркийн нийслэл хотод тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Курдын амиа золиослогчтой холбоо сүлбээтэй 928 сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Курдистаны хөдөлмөрийн намын тагнуулын сүлжээний нэг хэсэг байж болзошгүй сэжигтнүүдийг саатууллаа гэж Туркийн дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Туркийн 64 мужид явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд цагдаа хүчний 13400 гаруй бие бүрэлдэхүүн оролцож, хууль бус 1000 гаруй зэвсэг илрүүллээ гэж Туркийн дотоод хэргийн яамны мэдээнд дурджээ. Энэ ажиллагааны цар хүрээ Курдистаны хөдөлмөрийн намын сэжигтнүүдийн талаарх мэдээлэл цуглуулах ажлыг эрчимжүүлснийг харуулж байна. Мөрдлөг нэгжлэгийн ажлын гол цөм нь Сиритэй хил залгаа зүүн өмнөд бүс нутгийн Шанлыурфа хотод төвлөрчээ. Салан тусгаарлах зорилготой Курдистаны хөдөлмөрийн нам Турк улсад олон арван жилийн турш Турк улсад зэвсэгт бослого удирдаж ирсэн. Тус байгууллагыг АНУ болон Европын холбоо террорист байгууллага гэж үздэг.

Курдуудын тэмцэл 1984 онд эхэлснээс хойш олон арван мянган хүн амь үрэгджээ. Өнгөрөгч ням гарагт амиа золиослогч этгээд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг парламентад үг хэлэхийн өмнөхөн дотоод хэргийн яамны дэргэд тэсрэх бөмбөг дэлбэлсэн. Нэг зэвсэгт этгээдийг цагдаа нар буудаж хөнөөсөн. Энэ халдлагыг Курдистаны хөдөлмөрийн нам үйлдсэнээ хүлээсний зэрэгцээ Туркийн цагдаагийн газар халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь тус намын гишүүн болохыг тогтоосон байна. Халдлагаас хэдхэн цагийн дараа Туркийн байлдааны онгоцууд Иракийн хойд хэсэгт Курдистаны хөдөлмөрийн намын удирдагч байрладаг байрлалуудад агаарын цохилт өгч эхэлсэн байна.


Сэтгэгдэл

Zochin [84.189.90.210] 2023-10-07 03:49:58

Ene umhii laliin shashintanguudaas dandaa dain garch baihiin muuhai buzar humuus


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.