Палестинчууд гэнэтийн дайралт хийж, Газын зурваст дахин гал гарлаа

Aдмин / Гадаад мэдээ

Палестины Хамас бүлэглэл өнгөрсөн бямба гарагт Израил руу гэнэтийн халдлага хийжээ. Орон нутгийн цагаар бямба гарагт өглөөний 06:00 цагт Газын зурвасаас эхэлсэн зэвсэгт халдлага 24 цагийн дотор Израилийг бүрэн хамарч олон мянган гэмгүй иргэд амиа алдсан байна.Олон жилийн турш хилийн мөргөлдөөнтэй байсан палестинчууд өөрсдийн тусгаар тогтнолыг баталгаажуулахын тулд ийнхүү тэмцэж байна хэмээн Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание хэлжээ. Тэрбээр, “Палестиний ард түмэн 16 жил Газын зурваст бүслэлтэд амьдарч ирсэн. 75 жилийн турш бидний тусгаар тогтнолыг үгүйсгэсэн” гэв. Хамас бүлэглэлийнхэн Газаас эхлээд Израилийн баруун хэсэг руу агаар, газар, далайн замуудаар халдлага үйлдсэн юм.

1973 оны дайнаас хойшхи палестинчуудын хийсэн хамгийн том буюу багаар, газар хосолсон халдлага болж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Халдлагын улмаас 250 гаруй израилчууд амь үрэгдэж олон мянган иргэд айдаст автаад байгаа юм. Түүнчлэн Хамас бүлэглэлийн халдлага үйлдсэний дараагаар Израилийн хариу цохилтод Газын бүс дэх 232 хүн амиа алдаж 1600 гаруй хүн шархадсан гэдгийг Палестиний эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

АНУ, Израилийг дэмжиж байна

Ойрхи Дорнодод олон жилийн турш үргэлжилсэн асуудалд Цагаан ордон энх тайвныг сахиулахаар ажилласаар байсан юм. Бямба гарагт гарсан халдлагын дараа ерөнхийлөгч Жо Байден үндэсний сувгаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Хамас бүлэглэлийн дээрх халдлагыг эрс буруушаав. Тэрбээр,”АНУ, Израилийн засгийн газар болон ард түмэнд бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Терроризмийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Мөн дээрх нөхцөл байдалд давуу тал хайж байгаа Израилийн эсрэг дайсагнасан бусад талуудад АНУ анхааруулж байна. АНУ, Израилийн аюулгүй байдлыг хангахад тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Ливан дахь Хамас хөдөлгөөний удирдагч Осама Хамдан "Ройтерс" агентлагт “Израилийн аюулгүй байдлын шаардлагыг хүлээн авах нь энх тайвныг авчрахгүй гэдгийг Арабын орнууд ойлгох ёстой” хэмээн хэлжээ. Ойрхи Дорнодын Ирак, Ливан, Сири, Йемен зэрэг орнуудад Хамас бүлэглэлийг дэмжсэн жагсаал болж байгаа юм. Тэд Израил болон АНУ-ын далбааг шатааж Палестины төрийн далбааг намируулжээ. Хамас бүлэглэл олон тооны израилчуудыг олзлон авсан ба тэр дундаа өндөр албан тушаалтнуудыг баривчилсан гэдгээ мэдэгдэв. Бүлэглэлийнхэн олзлогдогсдыг Израилийн шоронд хоригдож байгаа палестинчуудыг суллахад хангалтай гэж үзэж байгаа ажээ. Ираны дэмжлэгтэй хүчирхэг зэвсэгт хүчин болох "Хезболла" Палестины ард түмэнтэй "эв санааны нэгдлийн үүднээс" хамтран Шебаа фермд цохилт өгчээ. Тус газар нь Ливан-Сирийн хил дээрх Израилийн эзэлсэн Голаны өндөрлөг газар юм. Ийнхүү олон талаас хамтарсан цохилтуудыг Хамас бүлэглэлийнхэн үйлдэж байна". Хезболла"-гийн зүгээс дээрх зэвсэгт халдлагад хамтрах болсон нь "Израилийн эзлэн түрэмгийллийн эсрэг хийж буй үйлдэл” хэмээн хэлжээ.

Олон улсын байр суурь

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Туерк “Энэ халдлага Израилийн энгийн иргэдэд аймшигтай нөлөө үзүүлж байна. Энгийн иргэд хэзээ ч халдлагын бай байх ёсгүй” гэж мэдэгдсэн юм. Дэлхий нийт өөр өөр байр суурьтай байгаа ба ялангуяа Ойрхи Дорнод Палестинийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа нь асуудлыг улам хурцатгаж болзошгүй. Тухайлбал, Ираны дээд удирдагч Али Хаменеи Палестиний дайчдад баяр хүргэж, "Бид Палестин, Иерусалимыг чөлөөлөх хүртэл Палестины дайчдын талд зогсох болно" хэмээснийг Ираны ISNA сайтад мэдээлжээ.

Харин Европын холбоо, Герман болон Францын зүгээс дээрх халдлагыг эрс буруушааж террорист үйлдлийг таслан зогсоохын тулд Израилийн талд зогсоно хэмээн хэлэв. Халдлагыг нэн даруй зогсоож энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал гэж үзэж байгаа юм. Израилийн зүгээс өөрсдийгөө хамгаалах эрхтэй хэдий ч хариу гал нээх нь буруу. Хоёр улс хоёулаа олон улсын шийдвэрийг дагаж мөрдөхгүй байна хэмээн Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени мэдэгджээ.

Түүхэн цаг үе

2005- Израил Газын зурвасаас цэргээ татан гаргав. Египетээс эзлэн авснаас 38 жилийн дараа Палестиний эрх мэдэлд эргүүлэн өгөв.

2006 -Хамас бүлэглэл Палестиний төрийн эрхийг авч Израилийн эсрэг тэмцэв.

2007- Хамас бүлэглэлийн тэргүүн алагдав

2008 -Израил Газын зурваст 22 хоног цэргийн ажиллагаа явуулж гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд 1400 гаруй Палестин, 13 Израил хүн амиа алджээ

2012 -Израил Хамас бүлэглэлийн цэргийн штабын дарга Ахмад Жабариг хөнөөв

2014- Хамас бүлэглэл гурван Израилийн өсвөр насны хүүхдийг барьцаалж, хөнөөжээ. Дахин 7 хоног дайн үргэлжилж 2100 гаруй Палестин, 73 изриалчууд амиа алджээ.

2018 -Газын зурваст палестинчуудын эсэргүүцлийн жагсаал эхэллээ. Израилийн цэргүүд эсэргүүцэгчдийг зогсоохын тулд гал нээв. Хэдэн сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 170 гаруй палестин хүн амиа алдсан байна

2021- Газын зурвас дахин гал нээж тулаан 11 хоног үргэлжлэв

2022 -Израилийн агаарын довтолгооны улмаас 44 хүн амиа алдажээ. Тэдгээрээс 15 нь бага насны хүүхэд байсан аж.

2023 оны нэгдүгээр сар- Израилийн цэргүүд дүрвэгсдийн хуаранд дайрч, Палестины долоон зэвсэгт этгээдийн устгаж, хоёр энгийн иргэнийг хөнөөжээ

2023 оны 10 дугаар сар - Хамас бүлэглэл Газын зурвасаас Израил руу сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том дайралт хийж, зэвсэгт этгээдүүдийг пуужингийн хүчтэй цохилтоор хил давж, гэнэтийн дайралт хийлээ.

Эх сурвалж: Reuters.com

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Сүүгий [202.55.188.36] 2023-10-11 10:06:06

Уг нь палестины газар нутгаас жаахныг тасалж израйл улсыг байгуулсан дараа нь израйлчууд нутгийн иргэдийг нутгаас нь хөөж эхэлсэн байдаг бгаа шүү

zochin [66.181.160.63] 2023-10-09 16:10:09

ene bol geopolitekiin dain baina tusgaar togtnolin buren batalgaajaagui ediin zasagin hogjoogui palestin genet negen zereg 5000 puujin harvaj baina geheer oilgomjtoi ted tiim ih zevseg avah ediin zasgiin bolomj ugui 102 jil tusgaar togtnoson manai ulsad tiim ih zevseg baihgui shuudee manai ulsiin huvid enh taivaniig uriyalj toviig sahisan deer harin irged yu gej hutsahin hend padtaim gehdee 200k irgen gadaadad surch ajillaj bui irgeded dain bolbol mash hortoi nuur amgalan bol nugas amgalan...

Зочин [66.181.161.18] 2023-10-09 12:53:35

Палестиныг олон жил дарамтлан дээрэлхэж байгөө израйль бол өөрсдөө террористууд юм ! Палестинчуудыг дэмжиж байна! Израйлыг удахгүй газрын хөрснөөс арчих болно

Зочин [202.126.88.104] 2023-10-10 14:25:20

Амжихгүй ацаа газын зурвасыг нь газрын хөрстэй тэгшилнэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.