ХАМАС-ын гэнэдүүлэлт, Моссадын алдаа
ХАМАС бүлэглэлийнхэн бямба гарагт Израил руу бөөн хүчээр халдан довтолсон нь Израил төдийгүй Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг бүс нутгийн улс орнууд, дэлхийн томоохон гүрнүүдийг шоконд оруулсан хэрэг байлаа. Яг 50 жилийн тэртээ Израил-Арабын “Мөхлийн дайн” эхэлсэн тэр өдөр Газын зурвасыг хянаж буй ХАМАС-ынхан Израил руу 2200 гаруй пуужин харвасны дараа олон зуун байлдагчидтай зэвсэгт отрядууд Израилын нутагт нэвтэрч, байлдааны зэвсэг техникүүдийг олзолж, олон хүнийг барьцаанд авлаа.
Гэтэл Израилын “Моссад”, “Шабак” болон бусад улсын тагнуулын албад палестинчууд довтолж болзошгүй гэх ямар ч шинж тэмдгийг урьдаас илрүүлж чадсангүй. Өмнө нь, ХАМАС-ынхан гар аргаар хийсэн пуужингуудаа Израил руу харваж байсныг Израилын “Төмөр бөмбөгөр орой” гэдэг агаарын довтолгооноос хамгаалах систем түвэггүй устгаж байв. Мөн Газын зурвастай залгаа хил дээр жижиг мөргөлдөөн хэдэнтээ гарч байсан. Харин энэ удаад хэдэн зуун зэвсэгт этгээдүүд Израилын хотууд руу бөөн хүчээр дайрна гэж хэн ч төсөөлсөнгүй.
Израилын цэргийн шинжээч Давид Хендельман үүссэн нөхцөл байдлыг дүгнэн ярихдаа “ХАМАС-ын хувьд сөргөлдөөнийг даамжруулах нь ашиггүй, учир нь сүүлийн өдрүүдэд Израилд очиж ажил хийх зөвшөөрлийг палестинчуудад илүү олноор олгосны зэрэгцээ Катараас Газын зурваст багагүй мөнгө орж ирсэн тул палестинчууд тайвширч, халдлага үйлдэхгүй гэсэн дүгнэлтийг Израилын тагнуулын алба хийсэн.
Үүний улмаас цэргийнхний сонор сэрэмж суларч, ХАМАС-ын гэнэтийн довтолгоо Израилд асар их хохирол учрууллаа. Урьд нь Израилын арми Газын зурваст агаараас цохилт өгч байсан бол одоо газрын ажиллагаа явуулж магадгүй, гэхдээ олон хүн барьцаанд байгаа тул байдал нэн түвэгтэй” хэмээн ярилаа. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын 100 гаруй цэргийн албан хаагчид, энгийн иргэдийг ХАМАС барьцаанд аваад байна.
Тус бүлэглэлийнхэн гэнэдүүлсэн дайралт хийхийн тулд чухамдаа бямба гарагийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд энэ өдөр еврейчүүдийн "Суккот" гэдэг баяр дуусч, хүмүүс амарч, сүмүүдэд мөргөл үйлдэж байв.
Өнгөц шалтаг ба үндсэн шалтгаан
Харин урьд хожид үзэгдээгүй өргөн хүрээтэй гэнэтийн дайралт хийсэн шалтгаанаа ХАМАС тайлбарлахдаа “Израилын цагдаа нар Иерусалимын Ариун сүмийн уулан дахь лалын шашинтнуудын Аль-Акса сүмд нэвтрэн орж, хүмүүсийг баривчилж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсний хариуд “Аль-Аксагийн шуурга” ажиллагааг эхлүүллээ” гэжээ. Гэхдээ энэ бол өнгөн төдий, суртал ухуулгын шинжтэй мэдэгдэл юм. Харин жинхэнэ бодит шалтгаан нь өөр зүйлд оршино.
Юуны түрүүнд, Палестин улсыг байгуулах асуудлыг Израилын тал ор тас орхигдуулж, эл талаарх бүх хэлэлцээ зогссон учраас палестинчуудын итгэл бүрэн алдарчээ. Газын зурвасыг хянаж буй ХАМАС-ын удирдагчдын хувь, Палестин хууль ёсоор тусгаар тогтнох боломжгүй болсныг, цаашдын ирээдүй нь бүрхэг болж, хагас гуйланчлалын байдалтай оршин тогтнохоос аргагүйд хүрснийг мэдэрчээ.
Газын зурвас хэмээх 40x12 км хэмжээтэй өчүүхэн газар нутаг дээр 3 сая орчим палестинчууд шахцалдан амьдрах бөгөөд залуусын хувьд Израилд очиж ажил хийж мөнгө олох мөрөөдөлтэй. Гэтэл ХАМАС-ынхан Израилтай байнга шахам толхилцож байгаа нь энэ мөрөөдлийг нь үгүй хийж, улмаар тус хөдөлгөөний нэр хүндийг унагаж байгаа юм. Тэгээд ч залуу үеийнхэн ХАМАС-ыг үеэ өнгөрөөсөн хөгшчүүлийн байгууллага гэж үзэх хандлага илт ажиглагддаг. Ийм үед “ялалтад хүргэх дайн” хийхгүй юм аа гэхэд Израил руу гэнэтийн дайралт хийж, дуулиан шуугиан дэгдээх нь нэр хүндээ дээшлүүлж, Палестины тусгаар тогтнолын асуудлыг дэлхий дахины сонорт хүргэх боломж юм.
Нөгөөтэйгүүр, Израил руу дайрах аваас үхлийн хариу цохилт амсана гэдгээ мэдсээр байж бөөн хүчээр довтолж, Газын зурвасыг эрсдэлд оруулсны учир юу вэ? Хамгийн ноцтой шалтгаан бол, Израил-Саудын Арабын харилцаа хэвийн болох хандлага ажиглагдаж эхэлсэн нь хамасынхныг илт сандралд оруулсан хэрэг. Эртнээс өстөн дайснууд байсаар ирсэн дээрх хоёр улс оны сүүлч гэхэд эвлэрлийн гэрээ байгуулж тун магадгүй байна. Энэ тохиолдолд Саудын Арабаас палестинчуудад өгдөг тусламж илт татрах тул бүс нутаг дахь ХАМАС хөдөлгөөний нэр нөлөө сулрах нь тодорхой. Яг ийм үед палестинчууд гэнэтийн дайралт хийснээрээ саудчуудыг “арабын эв нэгдлээс урвах уу, эсвэл израилчуудыг буруутгах уу” гэсэн амаргүй сонголтын өмнө авчрав.
Өөр нэгэн шалтгаан нь Израилын дотоод улс төрийн тэмцэл зөрчилтэй холбоотой. Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцэн тус улсад жагсаал цуглаан өрнөж, эрх баригч эвсэл тарж бутрахдаа тулаад буй энэ үед гадаад бодлогын асуудлууд, тэр дундаа аюулгүй байдлын асуудлыг хойш тавиад байв. Ийм үеийг ашиглан ХАМАС гэнэтийн халдлага үйлдлээ.
Дэлхий дахины хандлага
Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ “ХАМАС-ын террористууд Израилын руу аймшигтайгаар халдан довтолсон явдлыг АНУ эрс зэмлэн буруушааж байгаа бөгөөд Израилын засгийн газар, ард түмэнд бүхий л шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бид бэлэн байна” гэжээ. Францын Ерөнхийлөгч Э.Макрон твиттер хуудсандаа бичихдээ, амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, Израилтай эв санааны нэгдэлтэй байгаагаа нотоллоо.
Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель хэлэхдээ, гэнэтийн халдлагын үеэр барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Жэймс Клеверли мэдэгдэхдээ “Израил улсын өөрийгөө хамгаалах эрхийг манай улс үргэлж дэмжих болно” гэлээ.
Болж буй үйл явдалд Саудын Араб аядуу байр сууринаас хандаж, цус урсгахаа зогсоохыг сөргөлдөгч талуудад уриалсан байна. Харин Ираны Дээд удирдагчийн зөвлөх Рахим Сафави Израил руу довтолсон Палестины дайчдад баяр хүргээд тэдэнд тусална гэдгээ амлажээ.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Д.Медведев бичихдээ “Мөхлийн дайн эхэлснээс хойш 50 жил өнгөрч буй энэ өдөр ХАМАС, Израилын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдлээ. Ийм явдал болно гэдгийг тааварлаж болох байсан. Израил-Палестины мөргөлдөөн олон арван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд үүнд АНУ голлон тоглогч мөн” гэж шүүмжилсэн байна.
Энэ удаагийн дайралт нь ХАМАС бол хүчирхэг цэрэг-улс төрийн хүч гэдгийг батлан харуулах зорилготой байв. Тус бүлэглэлийн удирдагчдын нэг Мохаммед Дейф палестинчууд ба бусад арабчуудад хандан хэлэхдээ “Израилын эзлэн түрэмгийллийг эцэс болгохыг” уриалжээ. Гэхдээ эл уриалгыг Иордан голын Баруун эрэг ба Зүүн Иерусалим хотод амьдардаг палестинчууд дэмжих үү гэдэг нь эргэлзээтэй. Дэмжсэн тохиолдолд Израилын тал хэд хэдэн фронтод зэрэг дайтахад хүрэх бөгөөд Иранаас дэмжлэг авдаг Ливаны “Хэзболла” бүлэглэл ХАМАС-тай хүч хавсарваас байдал нэн хурцдана.
ХАМАС-ын довтолгоо эхэлсэн даруйд Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху улс орон даяар дайны байдал тогтоож, армийн бэлтгэл нөөц хүчнийг дайчилж эхэлснийг зарлав. “Урьд өмнө нь хэзээ ч үзэгдээгүй их хүчээр бид дайрах бөгөөд дайсан этгээд урьд хожид амсаагүй асар их хохирлыг амсах болно” гэж тэрбээр хэллээ. Одоо явуулж буй “Төмөр илд” гэдэг ажиллагааны хүрээнд Израилын нисэх онгоцууд Газад хүчтэй цохилт өгсөөр байгаа бөгөөд армийн анги нэгтгэлүүд газрын ажиллагаа явуулж, Газын зурвасыг террористуудаас цэвэрлэхээр бэлтгэж байна. НҮБ-д суугаа Израилын төлөөлөгч Гилад Эрдан хэлэхдээ “манай улс ХАМАС-тай эвлэрлийн хэлэлцээ хийхгүй, бидний гол зорилго бол тус бүлэглэлийг устгах явдал” гэлээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Би мэднэ [59.153.115.254] 2023-10-12 23:14:23
Израйлууд бол газар нутаггүй тэнэмэлүүд. их зэрлэг улс юмаа. Энгийн иргэд хүүхдүүдийг газартай нь тэгшилж байна.
Зочин [203.23.199.183] 2023-10-12 10:48:09
ану, нато, зеленский, европын холбоо гэдэг нөхөд гөлөг болон хувирав аа,
Дайн хэрэггүй [66.181.176.30] 2023-10-11 21:21:22
Газын зурвасыг Израйлын нисэх хүчин газартай тэгшилж палестины иргэд хүүхдүүд амь үрэгдсэн хохирол улам нэмэгдэх бололтой. Монголын ард түмэн 1937 онд 30 гаруй мянган иргэдээ хохироон байж тусгаар тогтнолоо авч чадсан.Дайн хүсэх биш Славяны олон зуун мянган залуучууд амь насаа алдаж байнаа
зочин [202.126.89.54] 2023-10-11 19:31:54
Лалынхантай эвээр яриад бүтэхгүй
Зочин [203.98.77.101] 2023-10-11 17:10:41
ИХ ТОМ ТОМ БҮЛТРЭХ ЮМ ДАА. ӨӨРСДӨӨ ТЭР ГАЗАРТ НЬ ОЧООД БАЙСАН БОЛ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙХ. ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮЧИРХИЙЛЛЭЭ Л ТӨРҮҮЛДЭГ. 75 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ТЭМЦЭЛ. ХАМГИЙН ТОМ АЮУЛ НЬ ЭНЭ НЬ ӨРГӨЖӨӨД ХРИСТ, ЛАЛЫН ШАШНЫ ТЭМЦЭЛ БОЛЖ ХУВИРВАЛ АНУ, ЕВРОПТ БАЙГАА ЛАЛУУД ЗҮГЭЭР СУУХГҮЙ Л БАЙХ. ТЭГЭЭД ХАМГИЙН ЭРС ШИЙДЭМГИЙ, ТЭНЭГ АЛХМУУДЫГ ЛАЛУУД Л ХИЙНЭ. АЛЛАХ АКБАР ГЭЭД Л ЗҮТГЭЦГЭЭНЭ ШҮҮ ДЭЭ. ГЭВ ГЭНЭТ Л ХАМАС ГАРЧ ИРЭЭД БУЖИГНУУЛСАН Ч ЮМ АЛГА. ТЭР АРИУН ШҮТЭЭН АСКА ГЭДЭГ ГАЗРЫГ НЬ ИЗРАИЛИЙН ЦАГДАА НАР БУСНИУЛЖ ДОРОМЖИЛСНООС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ГАЗАР НУТГИЙНХАА ТӨЛӨӨ Л ТЭМЦСЭН ПАЛЕСТИНЧУУД ШҮҮ ДЭЭ. ТҮҮХИЙН СОНИН НЬ ХРИСТ МЭНДЭЛСЭН ГАЗАР ГЭЖ НҮБ-ААС 1947 ОНД ИЗРАЙЛЬД ЛИВАН, ПАЛЕСТИНЫ ЭНЭ ГАЗАРТ НУТАГ ГАРГАЖ ӨГСӨН Ч ИЗРАЙЛЬ НЬ ГАЗРАА ТЭЛЖ ТҮРЭМГИЙЛСЭЭР БАЙГААД ӨДИЙ ХҮРСЭН. ОДОО ХҮРТЭЛ ТЭМЦСЭЭР Л БАЙНА. ЭНД ЦЭЦЭРХЭЖ, ТЭРНИЙ АРД ТЭР ЭНЭ БАЙНА ГЭЖ ХООСОН МЭДЭМХИЙРЧ АГУУ ИХИЙН ДЭМИЙРЛЭЭ ГАЙХУУЛЖ СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМГЭГЭЭ СЭДРЭЭЖ ХОЛУУР ЯВАА ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДААД ЮУ ХИЙХЭВ ДЭЭ МОНГОЛЧУУД АА.
Зочин [59.153.115.254] 2023-10-12 23:10:38
Тих
Зочин [59.153.112.121] 2023-10-12 20:06:36
Яасан их мэдлэгтэй хоосон толгой вэ
Зочин [77.245.107.79] 2023-10-11 12:35:10
Нутгаа хамгаалах гэсэн Украйн жаал үндсэний баатар болно, харин нутгаа хамгаалах гэсэн Палестин жаал террорист болно.
Зочин [59.153.115.254] 2023-10-12 23:10:56
Үнэн
Зочин [202.55.188.42] 2023-10-11 12:58:01
Яг тийм юм болоод байна.
Зочин [202.179.21.225] 2023-10-11 11:34:22
Катар л санхүүжүүлсэн байна.
Зочин [103.212.119.144] 2023-10-11 09:39:46
Хамас газрын хөрснөөс арчуулж Монгол орк хамасууд бөөн орлион чарлаан болждээ Израиль улс энх тайваны билэг тэмдэг
Зочин [202.126.89.199] 2023-10-12 09:21:52
Тархинд нь ялаа баасан сда юу
Зочин [211.36.141.247] 2023-10-11 19:25:16
Шаалдаа
Зочин [43.242.243.198] 2023-10-11 08:48:14
Хэт итгэлтэй шашнаар нь далимдуулж террорист бүлэглэл хүмүүсийг муу юманд уриалж байна.Өөрсдөө хөгжихгүй байж цахилгаан,усаа үнэгүй авдаг,бас хүмүүс нь орж ажил хийдэг улсруугаа дайрах нь ард түмэндээ гай чирч байна.
МОНГОЛ [202.55.188.93] 2023-10-10 13:36:13
Дэлхий 2 хуваагдсан үнэн. Нэг нь долларын эзэд ардчилагчид нөгөө нь баялагын балаг болсон дайн самуунтай хэдэн улс ба хуучин соц улсууд Орос хятад талаа түшиж бн. Ардчилсан нэр барьж туслах нэрээр бусад Улсад дайн самуун дэгдээж баялагыг нь болон өөрсдийн талаа дэмждэг үзэгдэл Иракын дайнаас хойш ил тод явлаа шүү дэ. Орос харин тэссэнгүй бодлогоор дэмжлээ дайн хийлээ.
Зочин [103.41.93.177] 2023-10-11 11:36:36
Тийм шүү
Зочин [59.153.113.81] 2023-10-10 17:38:49
ок
Zochin [157.52.138.46] 2023-10-10 13:32:52
Amerik evropiin holboo busad uls undestenluu dairahdaa hunii erh gene yas yuman deer ardan uursduul bdag buun erh ashig honjoo bgaa shuu dee evreichuud delhiig bazaj bgaa sh dee ter izrailiin nutag devsger bgaagui shuu
Зочин [202.126.90.16] 2023-10-10 12:24:50
Америк гэж улс байдаггүй байхад орос байсан байх шүү барууны удирдагчид бүгд еврей болсон эцэг өвгөдийн хүйс тэмтэрсэн нацистуудтай өвөр түрийндээ орсон
Hi [202.126.89.75] 2023-10-10 10:07:19
Hamas yu bolson uragshaa l bh bolno aliin bolgon uuriin nutagaa aldaj ,deerelhuulj amidrah ve dee
Зочин [202.55.188.121] 2023-10-10 10:04:58
Жуж мажуж гог магог за даа ариун библи куран судар минь рүш ба шейхийн арми юм биз дээ Зөвхөн Ийсүүс хэн болохыг тань ялгах болохоор одоо залбир
Зочин [202.55.188.121] 2023-10-10 10:09:53
Израйл өөрийн занганд унана исаи ном хэт барддам болгоныг шийтгэнэ тэр өдөр мөнгө эд баялаг биш намайг та нар дурсаж уйлана гэж Ийсүс уйлсан юм байна
Зочин [103.57.92.139] 2023-10-10 09:14:16
Израль гэдэг улс нүб ийн бүрэн эрхэт бүс нутаг дэлхий дахинд нэр нөлөө бүхий эдийн засаг цэрэг армитай улс бодитоор оршин тогтож байгаа гэж бодож байдаг шүү
Зочин [66.181.189.113] 2023-10-10 15:04:30
нохойны баас. тийм улс түүхэнд бгаагүй...
Hmm [66.181.161.179] 2023-10-10 08:58:40
Лал гэж ярихаа болиочээ муслим гэж ярь , бич сэтгүүлчдээ
Зочин [202.179.21.225] 2023-10-11 11:33:02
Бид өөрсдийнхөөрөө бичнэ.
Зочин [202.126.90.6] 2023-10-10 15:55:25
Mongolchuud ert tuuheesee laliin shishint uls gej yarij bichseer irsen
PutinXUiLO [202.179.3.129] 2023-10-10 09:42:06
iSLABiiN daichid ene LAL LALAR gedeg ugeer ariun shashiniig n doromjilj merledegiig medvel delxiigeer duraaraa tenej yvaa xeden Mongoliin tolgoi tasrax baixdaa..
Zochin [66.181.160.4] 2023-10-10 08:31:34
Israelchuud Hamastai yamar ch heleltseer hiih yosgvi!!! Hariug ni hanatal ni amsuulah heregtei!!!
Зочин [202.126.89.35] 2023-10-10 07:16:54
Ard n anu ewropiin holboo bga manai heden ergvv baruunii dartsagnuudiig demjihee mednee hulgaich hulgaichaal demjdegshdee
Зочин [66.181.161.251] 2023-10-10 13:33:20
Тэнэг ивануудын дэлхий дахинд хамгийн бохир гаруудтай хэрхэн холбоотой байдаг нь ил болох цаг тэнэг мал газар нутаг, Тэнэг иванууд лал, дэлхийн хамгийн бохир наймаагаар чам мэтийн юмны тархийг баруун гэж угаагаад л идээд сууж байдгын даа! Анх яг чам шиг эргүү юмнууд эх орон оо алдахад гар бие оролцсон энэ бүс нутагт амьдрах бололцоог өгсөн байдгын! Гэвч одоо тэр хайрт орос чинь хэрхэн бусдыг шордоод хамт дэлхиг чирэхийг хараад сууж бай эн дангөж эхлэл, тэдний хатгаасаар удахгүй хятад бангладеш, бүх дэлхий хямарна! Өөрийн ухамсаргүй яг таа нар шиг малуудаар тэд ингэж тоголдог юм!
Зочин [202.126.88.193] 2023-10-10 06:37:40
Израйл гэж улс байгаагүй!
Зочин [202.179.21.225] 2023-10-11 11:33:51
Одоо байж байна. тэгээд яах вэ чи ?
Зочин [66.181.161.101] 2023-10-11 00:00:46
орос ЧИНГИС ХААНЫ ҮЕД Ч бсан одоо ч бна дэлхий 2 дайнд орос байгаагүй бол чи байхгүй л дээ эргүү оркоо
Зочин [202.9.40.31] 2023-10-10 07:04:22
Орос гэдэг улс бас байгаагүй.
Зочин [103.57.95.149] 2023-10-10 06:55:47
Одоо байж байгаа юм бишүү.эргүү халтар ооркоо
Зочин [24.130.131.106] 2023-10-10 05:38:11
Аллагын ард орос ах нар болон иран нар.Хятад хүртэл аллагыг буруутгаагүй үг хэлсэн.Дэлхий хоёр хуваагдсан нь улам ил болж байна.Хүн ардаа дарангуйлагч алан хядагч нар нэг талд жагсчээ.орос хятад иран хойд солонгос сири ливан
Зочин [66.181.160.103] 2023-10-10 22:20:08
Юу ч ойлгохгүй эргүү мал байна даа чи
АЛТАННАР [172.58.209.252] 2023-10-10 04:53:50
Ард нь чацганы нацист фашист оросууд л байгаа. Дайнд дурлагч чацга путенчууд
Хужаагийн эрлийз гөлөг минь [202.131.230.162] 2023-10-11 10:14:21
Элбэгдорж, та 2 шиг гөлөгнүүд удахгүй үхлийн муугаар үхэхдээ бэлдэж бай, Монголын ард түмний сүнсэн бие сэргэсэн, та 2-ийг удмаар чинь хүйс тэмтэрнэ. Бэлэн байгаарай.
Зочин [66.181.160.103] 2023-10-10 22:21:22
Чи бол чацганаас өөр юм мэдэхгүй чацга.
Зочин [183.177.97.70] 2023-10-10 22:17:21
нацист фашистуудыг Оросууд дэлхийн 2 дайнд нухчин дарсан одоо Украйны фашист бандерчуудыг удахгүй газрын хөрснөөс арчина,Барууны суганы үсээ ха ха чиний барууныхан Америкчууд чинь харин фашистуудыг тэтгэж бга биз дээ баруун гэх европууд яаж фашистуудад алуулж байлаа тэр Франц чинь гитлерийн фашистуудад 7 хоногт эзлэгдэж бсан Тэр европыг Оросууд чөлөөлж өгсөн юмаа мал минь Түүх түүхээрээ үлддэг
слава [202.5.198.23] 2023-10-10 14:07:25
үнэн шүү
Зочин [202.9.40.216] 2023-10-10 09:52:18
Эргүү илжиг минь израйлйн ард зөнөг байдан шургаж унаад мөлхөж дайн самуунд уриалж ашиг олж бна
Зочин [77.42.248.210] 2023-10-10 03:20:43
Nutgaa abax gsn n terrorist boldog USA bodlogo
Abu [202.126.88.144] 2023-10-10 00:37:17
Hamas uragshaa
Зочин [103.57.95.149] 2023-10-10 06:57:55
Хамас чинь одоо газрын хөрснөөс арчуулна
Путлер [103.57.92.144] 2023-10-09 21:08:24
гэмгүй номхон хүмүүсийг пуужиндлаа бла бла бла