Афганистаны засгийн газар олон улсаас тусламж хүсэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Афганистан улсад өнгөрсөн бямба гарагт 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Байгалийн гамшгийн улмаас 2053 хүн амь насаа алдсан байна. Энэ гамшигтай тэмцэхэд Афганистаны Талибаны засгийн газрын хүч нөөц хүрэлцэхгүй байгаа учир олон улсаас тусламж үзүүлэхийг хүссэн байна.

Талибаны засгийн газрын мэдээлснээр гамшигт олон тооны барилга байгууламж нурсан, нуранги дороос хүмүүсийг аврахад олон улсын болоод дотоодын байгууллагуудын тусламж нэн шаардлагатай байгаа юм байна. Газар хөдлөлтийн голом болсон Херат зэрэг мужид нуранги дороос хүмүүсийг аврах эрэн хайх ажиллагааг чадлынхаа хирээр явуулж, амьд мэнд үлдсэн хүмүүст байгаа бүхнээрээ туслан гэдгээ Талибан хөдөлгөөн амлажээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Афганистаны баруун бүс нутагт алслагдмал газар нутагт болсон байгалийн гамшгаас амьд үлдсэн хүмүүс тусламж авч чадах эсэх дээр ч ихээхэн санаа зовниж байна.

Харин олон улсаас Афганд хүрэх тусламж Талибаны эмэгтэйчүүдийн эсрэг хатуу бодлогоос шалтгаалж саатах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Гамшгаас өмнө НҮБ-ын тооцоолсноор хүнсний болон бусад бараа таваарын хомсдолоос шалтгаалж Афганы хүн амын гуравны хоёрт нь хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.139] 2023-10-10 11:16:52

tuslan biah tuslana


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.