АНУ Израилыг дэмжих зорилгоор тэнгисийн хүчний цохилтын бүлгээ илгээв

Aдмин / Гадаад мэдээ

Газын Зурва, Израилд үүссэн дайны нөхцөл байдалтай холбогдуулан олон улс хоёр талтай байр суурь илэрхийлж байна. Израилын холбоотон орнуудаас Америк тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол Британи, Европын холбоо Хамас бүлэглэлийн гэнэтийн дайралтыг зэмлэн буруутгаж, нэн даруй гал зогсоохыг шаардаж байна. Харин Арабын улсууд, Исламын шашинт орнууд Хамас бүлэглэлийн халдлагыг дэмжиж Израилын эсрэг тал бүрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна.

Израилыг Америк, Европын холбооны орнууд, Энэтхэг, Британи зэрэг улсууд дэмжиж, эв санаа нэг байгаагаа илэрхийлж байгаа бол Палестиныг Турк, Индонез, Иран, Ирак зэрэг Исламын орнууд дэмжиж байна. АНУ гэхэд Израилд жил бүр 3,8 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламж үзүүлдэг, одоо мөнгө санхүү, зэвсгийн тусламж нэмж үзүүлэхээ илэрхийллээ.Түүнчлэн Израилын армийг дэмжих зорилгоор тэнгисийн хүчний Форд цохилтын бүлгээ Газар дундын тэнгисийн зүүн эрэг рүү илгээж байна. Цохилтын бүлэгт 5000 орчим усан цэрэг, сөнөөгч онгоцууд, тэнгисийн байлдааны онгоцууд багтаж байна. Дайны уршгаар Америк, Бразил, Британи, франц, герман, Ирланд, мексик, Балба, тайланд Украин зэрэг улсуудын иргэд амь насаа алдсан байна.

Израилд аюулгүй байдлын орчин хүнд байгаатай холбогдуулан улс орнууд иргэдээ татан авах, сэрэмжлүүлэг чиглэл өгөх зэргээр арга хэмжээ авч байна. Польш улс иргэдээ татахаар агаарын тээврийн онгоцуудаа илгээж байгаа Албани улс хөрш орнуудынхаа иргэдийн хамт 40 иргэнээ Израилаас татсан байна. Монгол, Австрали зэрэг улсууд Израилын засгийн газрын аюулгүй байдлын зааварчилгааг дагаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж зөвлөж, дайны бүс рүү аялж зугаалахгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

Олон улсын авиа компаниуд аюулгүй байдлын үүднээс Израил-Хамас бүлэглэлийн дайны байдал намжих хүртэл Тел Авив чиглэлийн нислэгээ түр зогсоосон байна. Израилын хүч төвлөрүүлж, үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, энгийн иргэдийг Газын зурвасаас гарахыг уриалж байгаа, Хамас ухрах төлөвгүй, олон улсад шашин нэгтнүүд нь дэмжиж байгаа байдал, Хезболла зэрэг бүлэглэлийн хандлагаас харахад Израил Хамасын дайны байдал сунжирч магадгүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.