Хятадын удирдагч Ши Жиньпин Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа
Бага Роберт Кеннеди 2024 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас бус харин бие даан нэр дэвшиж оролцохоо мэдэгдлээ.
Тэрбээр Филадельфи муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа энэ тухай мэдэгдсэн байна.
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол нэр дэвшигч бол одоогийн төрийн тэргүүн Жо Байден юм. Түүнийг нас ахисан учраас улс орныг удирдаж чадах эсэхэд намын зарим төлөөлөгчид эргэлзэж буйгаа илэрхийлсэн хэдий ч бусад нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулах талаар нухацтай яриагүй байна. Бага Кеннеди бол Америкаас Украинд үзүүлэх тусламжийг зогсоож, мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээг аль болох ойрын үед эхлүүлэхийг дэмжигчдийн нэг юм.
Сэтгэгдэл