Израилд 21 улсын иргэд амь үрэгдэж, сураггүй алга болж, барьцаалагджээ

Aдмин / Гадаад мэдээ

Израилд амь үрэгдсэн ба сураггүй алга болсон гадаадын иргэдийн ихэнх нь тус улсын өмнөд нутагт болсон электрон хөгжмийн наадамд оролцож байсан бөгөөд ХАМАС бүлэглэлийн дайралтад өртөн 260 гаруй хүн ​​амь үрэгджээ. Энэ талаар AFP мэдээллийн агентлаг Төв Европын цагаар мягмар гаргийн шөнийн 02 цагийн байдлаарх мэдээг гаргажээ.

АНУ: 11 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн сураггүй алга болсон

Даваа гарагт хамгийн цөөндөө гэхэд АНУ-ын 11 иргэн амиа алдсан нь батлагдсан ба Хамас бүлэглэлийн барьцаанд буй хүмүүсийн дунд Америкийн иргэд байх магадлалтай.

Тайланд: 12 хүн амь үрэгдэж, 11 хүн барьцаалагдсан

Тайландын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канчана Патарачоке даваа гарагт мэдээлснээр, Тайландын 12 ажилчин амь үрэгдэж, найм хүн шархдаж, 11 хүн барьцаалагдсан байна. Мөргөлдөөн гарсан бүс нутагт ажиллаж байсан 5 мянга орчим тайланд ажилчдыг аюулгүй газарт шилжүүлсэн гэж Тайландын Хөдөлмөрийн сайд Фихат Ратчакитпракарн мэдэгдлээ.

Балба: 10 хүн амь үрэгдсэн

Балбын 10 иргэн Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн Алюмим гэдэг киббуцид /хөдөө аж ахуйн хамтрал/ байхдаа амь үрэгдсэн гэж Тель-Авив дахь Балбын элчин сайдын яам ням гарагт мэдэгджээ. Балбын дөрвөн иргэн шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Халдлага болох үед Алюмимд 17 оюутан байжээ.

Аргентин: 7 хүн амь үрэгдэж, 15 хүн сураггүй алга болсон

Аргентины долоон иргэн амиа алдаж, 15 иргэн сураггүй алга болсон гэж тус улсын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгдлээ.

Украин: 2 хүн амь үрэгдсэн

Израилд амьдарч байсан хоёр украин эмэгтэй амь үрэгдсэн тухай Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко ням гарагт мэдэгджээ.

Франц: 2 хүн амь үрэгдэж, 14 хүн сураггүй алга болсон

Францын засгийн газар “ХАМАС бүлэглэлийн Израилийн эсрэг хийсэн террорист халдлагын улмаас тус улсын хоёр иргэн амиа алдсан” гэж мэдэгдэв. Сураггүй алга болсон Францын 14 иргэний дунд 12 настай хүүхэд байгаа юм. "Бидэнд байгаа мэдээллээр бол, тэдний заримыг нь барьцаалсан байх магадлал өндөр" гэж Францын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Орос: 1 хүн амь үрэгдэж, 4 хүн сураггүй алга болсон

Оросын нэг иргэн амь үрэгдэж, дөрвөн хүн сураггүй алга болсон гэж Тель-Авив дахь Оросын элчин сайдын яам даваа гарагт Оросын мэдээллийн агентлагуудыг эш татан мэдээллээ.

Их Британи: 1 хүн амиа алдаж, 1 хүн сураггүй алга болсон

26 настай Британийн нэг иргэн сураггүй алга болсон гэж Их Британид суугаа Израилын Элчин сайд мэдэгдсэн боловч нэрийг нь дурдсангүй. Израилын армид алба хааж байсан 20 настай Британийн иргэн Натанел Янг ХАМАС-тай тулалдаж байгаад амиа алдсан гэж түүний гэр бүлийнхэн ням гарагт мэдэгджээ.

Канад: 1 хүн амь үрэгдэж, 3 хүн сураггүй алга болсон

Камбож: 1 хүн амь үрэгдсэн

Камбожийн нэг оюутан Израилд амь үрэгдсэн гэж Ерөнхий сайд Хун Мане мэдэгдлээ.

Герман: хэд хэдэн хүн барьцаалагдсан

Германы давхар иргэншилтэй хэд хэдэн иргэн барьцаалагдсан тухай Германы Гадаад хэргийн яамны эх сурвалж ням гарагт мэдэгджээ. 22 настай Шани Лоукийн ээж ярихдаа, зэвсэгт этгээдүүд хагас нүцгэн эмэгтэйн гар хөл нь хугарсан цогцсыг нуруун дээрээ үүрээд явж буйг харуулсан дүрс бичлэгээс охиноо таньсан гэжээ. Түүний охин хөгжмийн наадамд оролцож байжээ.

Бразил: 3 хүн сураггүй алга болсон

Бразилын давхар иргэншилтэй гурван иргэн хөгжмийн наадамд оролцож байгаад сураггүй алга болсон тухай тус улсын Гадаад хэргийн яам ням гарагт мэдэгджээ.

Чили: 2 хүн сураггүй алга болсон

Даваа гарагт Чилийн Гадаад хэргийн яам тус улсын хоёр иргэн сураггүй алга болсон гэж мэдэгдэв. Хос хоёр Израилийн Газын зурвастай хиллэдэг ойролцоох киббуцэд амьдардаг байжээ.

Итали: 2 хүн сураггүй алга болсон

Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тажани давхар иргэншилтэй Италийн хоёр иргэн сураггүй алга болсон гэж мэдэгджээ.

Парагвай: 2 хүн сураггүй алга болсон

Израилд амьдардаг Парагвайн хоёр иргэн сураггүй алга болсон гээд Парагвайн засгийн газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Перу: 2 хүн сураггүй алга болсон

Танзани: 2 хүн сураггүй алга болсон

Мексик: 2 хүн барьцаалагдсан

Мексикийн Гадаад хэргийн сайд Алисиа Барсена "X" (хуучнаар Твиттер) хуудсандаа "Мексикийн эрэгтэй, эмэгтэй хоёр иргэнийг барьцаалсан" гэж мэдээлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Колумб: 2 хүн барьцаалагдсан

Хөгжмийн наадамд оролцож байсан Колумбын хоёр иргэн сураггүй алга болсон талаар Колумб дахь Израилын элчин сайд “X” (хуучнаар Twitter) сүлжээгээр мэдээлжээ. Колумбын засгийн газар тус наадамд Колумбын хоёр иргэн оролцсон гэдгийг баталж, тэднийг хайж байгаа талаар мэдэгдсэн байна.

Панам: 1 хүн сураггүй алга болсон

Тус улсын иргэн Дариелис Денизес Саез Батиста сураггүй алга болсон тухай Засгийн газар мэдэгдлээ.

Ирланд: 1 хүн сураггүй алга болсон

Ирланд гаралтай Израилын иргэн эмэгтэй сураггүй алга болжээ.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг


Сэтгэгдэл

Зочин [210.6.10.129] 2023-10-11 10:31:49

Лалрын тэнэг Арабуудыг бүр мөсөн устгах хэрэгтэй. Израйлуудтайгаа о байлдана биз. Гадаадын иргэдийн алж хядах ямар хэрэгтэй юм. Монголчууд ихэнх нь харладаг учир гайгүй байхаа. Хөгжимийн феставиль очсон тэгээд будаа шүү. Тэнэг Арабууд тэнэгээр л дуусдаг. Өмрий халтар арабуудад битгий нүүр өгч бай.

Зочин [103.41.93.176] 2023-10-10 20:25:51

Манайхан чимээгүй байна. Амьд мэнд явдаг байгаа даа. Лам гурван эрдэнэ минь болгоогоорой...

Zochom [91.5.96.79] 2023-10-10 19:18:32

Yadaj novshnuud gadaadiin irgediig batirsaalahaaboimoor ym ter Israel humuusee batij aöj horimoor ymz


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.