Орост айлчилсан Японы парламентын гишүүн намаасаа хөөгдөв

Aдмин / Гадаад мэдээ

Японы сөрөг хүчний “Японыг шинэчлэх нийгэмлэг” намын удирдлага энэ сарын эхээр Орост айлчилсан парламентын гишүүн Сүзүки Мүнэог намаас хөөх шийдвэрийг баталжээ.

Тэрбээр намын дүрэмд заасны дагуу айлчлалынхаа талаар намын удирдлагад мэдэгдээгүй байна. Түүнээс гадна, Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн үгс нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал, тэрбээр Оросын ялалтад итгэлтэй байгаа бөгөөд ОХУ-ын ирээдүйд итгэдэг гэсэн утгатай үг хэлсэн байна.

Харин Сүзүки өөрийг нь шүүмжилснийг эсэргүүцэж, Оросын талд дайныг зогсоохыг уриалсан хэсгийг хассан байсан гэж мэдэгджээ. Түүнчлэн намын эгнээнээс хасах шийдвэр нь хууль ёсны эсэх талаар тэрбээр өмгөөлөгчидтэйгээ зөвлөлдөх бодолтой байна. Сүзүки 10 дугаар сарын 1-ний орой Москвад хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлалынхаа үеэр Евразийн эдийн засгийн комиссын интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Сергей Глазьев, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Токиод сууж байсан Элчин сайд Михаил Галузин, Холбооны Зөвлөлийн дэд дарга Константин Косачев нартай уулзжээ. Тэрбээр 10 дугаар сарын 5-нд Японд буцаж ирсэн байна. Сүзүки бол 2022 оны хоёрдугаар сараас хойш ОХУ-д айлчилсан Японы парламентын цорын ганц гишүүн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

зочин [202.9.46.37] 2023-10-11 10:44:34

Японд ардчилал алга нөгөө үг хэлэх санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй хаалттай ккк

Зочин [103.212.116.218] 2023-10-11 09:59:28

Erh medel muutai hun ailchlaad yu buteeh ve

Okeygorandom https://yandex.by/ [176.31.253.157] 2023-10-11 09:16:48

Okeygorandom https://yandex.by/


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.