БНТУ Украины энхийн төлөвлөгөөний асуудлаар уулзалт зохион байгуулна

Aдмин / Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Турк улс, Украины асуудлаарх олон улсын аюулгүй байдлын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дотоодынх нь хэвлэлүүд мэдээлж байна. Энэ уулзалтыг 10-р сарын сүүлчээр Истанбул хотноо хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үндсэндээ Туркийн зохион байгуулахаар төлөвлөж байгаа энэ уулзалт бол өнгөрсөн 6-р сард Дани улсад мөн 8-р сард Саудын Араб улсад зохион байгуулагдсан уулзалттай ижил төстэй агуулгатай юм байна.

Украин улс энэ оны сүүлчээр дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Харин энэ уулзалтыг амжилттай зохион байгуулах дэмжлэг үзүүлэхтэй холбоотой 3 дахь удаагийн уулзалтыг Истанбул зохион байгуулах гэж байна. Блүүмберг агентлагийн мэдээлж байгаагаар Киев болон түүний өрнөдийн түнш орнууд энх тайвны дээд хэмжээний уулзалтыг угтаж Бразил, Энэтхэг зэрэг төвийг сахисан орнуудыг энх тайвныг цогцлоох хүчин чармайлтад татан оролцуулахыг зорьж байна. Истанбул хотноо болох уулзалтын хэлэлцэх гол асуудал нь ерөнхийлөгч Зеленскийн зарласан энх тайвны томьёололтой холбоотой юм байна.

Өнгөрсөн 8-р сард ерөнхийлөгч Зеленский 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Үүнд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс бүр мөсөн гаргах зэрэг зүйл заалтууд багтаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 8-р сард Саудын Арабын Жидда хотноо болсон уулзалтад долоогийн бүлгийн орнуудаас гадна Хятад, Энэтхэг, Бразил, Турк болон НҮБ зэрэг 40 гаруй улс орон болон олон улсын байгууллагын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, төлөөлөгчид оролцсон. Үүний зэрэгцээ Өнгөрсөн 6-р сард Дани улсад долоогийн бүлгийн орнуудын аюулгүй байдлын өндөр дээд албан тушаалтнууд Украины асуудлыг хэлэлцсэн.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар долоогийн бүлгийн орнууд дэлхийн өмнөд хэсэгт орших хөгжиж буй орнууд тухайлбал Турк Энэтхэг улстай нягт харилцаагаа хадгалах замаар Оросын эсрэг хориг арга хэмжээ авах Украин улсад дэмжлэг үзүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна гэж харж байна.

Мөн Саудын Араб улс Орос Украины хямралыг энхийн арга замаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирсэн орны хувьд, улс төрийн арга замаар зохицуулах гарцыг хайх, олон улсыг уриалах, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор энэхүү уулзалтыг эх орондоо хүлээн авлаа гэж шинжээчид тэмдэглэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.