Афганистанд дахин газар хөдөлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алдсанаас хойш хэдхэн хоногийн дараа дахин хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, мягмар гарагт орон нутгийн цагаар 05:10 цагийн орчимд өмнөхтэй адил магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь Херат хотоос хойд зүгт 28 км-ийн зайд байсан байна.

Сүүлд болсон газар хөдлөлтөөс учирсан хохирлын хэмжээг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа боловч бямба гарагт орон гэр нь нурж сүйдсэний улмаас олон мянган хүн гадаа хоног төөрүүлж байгаа аж. Түүнчлэн хөнжил, хоол хүнс болон бусад хангамж хомсдолтой байна.

Өнгөрсөн бямба гаргийн өглөө болсон газар хөдлөлт Херат хотоос 40 км-ийн зайд орших Зендажан дүүрэгт болсон юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсийн гэрэл зургуудаас харахад хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх аргагүй хэврэг байшингууд бүхэлдээ нурсан байна.

Афганистанд газар хөдлөлт байнга бүртгэгддэг бөгөөд ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог Хиндукуш уулын бүсэд их газар хөдөлдөг байна.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-10-11 15:00:19

Бурхны цээрлэл хэцүү

Зочин [139.5.219.116] 2023-10-11 11:36:31

Хөдөөгөөрөө уулын шавар агуйд амьдардаг улс шүү дээ, нөгөө Хазарууд минь гэж цээжээ цохиод байдаг дуракууд явж туслаач

archaagui [202.126.90.130] 2023-10-12 11:23:19

bid yg iim archaagui bolood bgaa bolhoor ed naraasaa ylgaagui amidarj bgaashd bid nart seg bolson zasvaraar damjsan heden mashin hujaagiin huvtsasnaas uur iluu ym alga barag bid naraas iluu tsever huns hergelj bgaa shuu ene buurai gazruud

GG [202.21.115.165] 2023-10-11 11:39:11

Xazar ch bai yu ch bai bid XUN negendee xairtai baigaach sda mine


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.