"Лидия" хар салхи Мексикийн баруун эрэгт ойртож байна

Aдмин / Гадаад мэдээ

Дөрөвдүгээр зэрэглэлийн хүчтэй "Лидия" хар салхи орон нутгийн цагаар мягмар гаргийн шөнө Мексикийн баруун эрэгт хүрэх төлөвтэй байна. Хар салхины хурд 220 км/цагт хүрч, их хэмжээний /30 см/ хур тунадас орно гэдгийг цаг уурчид анхааруулжээ.

АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн (NHC) хамгийн сүүлийн мэдээллээр, "Лидия" хар сархи Пуэрто-Валларта хотоос баруун өмнө зүгт 177 км-ийн зайд байлаа. Тус хотын нисэх онгоцны буудал мягмар гаргийн 16:00 цагаас лхагва гаргийн 08:00 цаг хүртэл хаагдана.

Далайн эрэг дэх амралтын газруудын дэлгүүрийн худалдагчид салхи, үерээс сэргийлэн цонхны хаалтаа битүүлж, элстэй уутаар хамгаалалт босгож байгаа ба зарим газарт сургуулийн хичээлийг түр зогсоожээ. Иргэний хамгаалалтын ажилтнууд бэлэн байдалд орж, зэвсэгт хүчний 6 мянга орчим албан хаагч оршин суугчдад туслахаар ажиллаж байна гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгдсэн байна.

NHC-ийн цаг уурчдын мэдээлснээр, "Лидия" хар салхи одоогийн байдлаар таван шатлалт "Саффир-Симпсон" хар салхины хэмжүүрээр 4 дүгээр зэрэглэлд байгаа бөгөөд мягмар гарагт Мексикийн баруун төв нутагт хүчтэй хар салхи дэгдэх төлөвтэй.

Усны түвшин 30 см-ээр нэмэгдэж, хүчтэй аадар бороо орох тул Мексикийн баруун нутгийн Наярит муж, Синалоа мужийн өмнөд хэсэг, Халиско мужийн эрэг орчмын бүс нутгуудад үер бууна. Харин "Лидия" хар салхи эх газарт хүрснээр салхины хүч тэр даруй сулрах төлөвтэй байна.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.