Насер Канаани: ХАМАС-ын энэ халдлагыг манай улс зохион байгуулаагүй

Aдмин / Гадаад мэдээ

Олон улсын шинжээчид өөрсдийн судалгаанд үндэслэн ХАМАС-ын довтолгоог Оросууд бэлдсэн гэдэг нь тодорхой байна гэж мэдээлэв. Ираны НҮБ дахь суурин төлөөлөгчийн ажлын алба болон Гадаад Хэргийн яамны төлөөлөгч Насер Канаани албан ёсоор ХАМАС-ын энэ халдлагыг манай улс зохион байгуулаагүй гэж мэдэгдсэн. Энэ бол “Оросууд ХАМАС-ын халдлагыг зохион байгуулсан шүү” гэж дэлхий нийтэд дипломат аргаар мэдэгдэж байгаа явдал. Мөн “Politico” Палестины Хамас хөдөлгөөний ажиллагаанд Иран оролцсон гэх ямар ч нотлох баримт байхгүй байна гэж Америкийн болон Израилийн албаны хүмүүсийн нэрийг эш татан мэдээлэв. Гэсэн ч дарангуйлагч удирдлагатай энэ хоёр улс хоёулаа израилийн иргэдийн үхэлд хариуцлага хүлээх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл эзлэгдсэн нутгаа чөлөөлж, ХАМАС-ыг дахин ийм үйлдэл хийх чадваргүй болгон устгасны дараа

Израилийн арми дор хаяж Ираны удирдлага, цэргийн байгууламжуудад сэхэхгүй болтол нь цохилт өгөх бол Орос наад зах нь Украины иргэдийг устгах гэж Иранаас авдаг дронгүй болно гэдэг нь ойлгомжтой болоод байна. Бас Ирандаа харьцангуй сайн амьдралтай гэгддэг 25 сая өвөр азербайжанчуудыг НАТО-гийн гишүүн Турк улс 11 сая хүн амтай ар Азербайжантай нь нэгтгэж тусгаар улс болгох нь дамжиггүй. Ирантай шашны том зөрчилдөөнтэй Пакистан болон Арабын зарим улсууд ч зүгээр байхгүй нь тодорхой.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Израил улс Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахаар болсон тул АНУ-ынТэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийг чиглэн явж байна” гэж мэдэгдэв. Израил руу илгээсэн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Gerald R. Ford” хөлгийг бусад байлдааны хөлөг онгоцууд дагалдаж байгаа бөгөөд сүүлийн саруудад Сири, Оманы буланд Ираны зэвсэгт хүчний хийсэн түрэмгийллийн хариуд АНУ Ойрхи Дорнод руу илгээгээд байсан F-35, F-15, F-16 сөнөөгч болон A-10 нисэх онгоцнуудыг байлдааны бэлэн байдалд оруулаад байна.

Ингэснээр Ливан дахь Хезболла болон Израилийн эсрэг бусад зэвсэгт бүлэглэлүүдийг тогтоон барих боломж бүрдэн, Израилийн зэвсэгт хүчин ХАМАС-ыг бүрэн устгах боломжтой болж байгаагаас гадна Кремль Арабын зэвсэгт бүлэглэлүүдийг хий дэмий санхүүжүүлсэн болж таарч байна гэж олон улсын зарим шинжээчид дүгнэн бичжээ. Тэд үүнийгээ баталгаажуулан “ХАМАС-ын дайчдад дронд хэрхэн гар бөмбөг зүүж, Израилийн танк болон галын цэг, ажиглалтын байрлалуудыг яаж устгахыг хэн зааж өгсөн байх вэ?” гэж асуусан байна.

Палестин улсын тусгаар тогтнолыг НҮБ-ын гишүүн 193 улсын 138 нь хүлээн зөвшөөрсөн ч одоо болтол тусгаар улсын статусгүй оршдог. Газын зурвас болон Иордон голын баруун эргийг нийтэд нь Палестин улсын нутаг гэдэг. Харамсалтай нь энэхүү газар нутгийг дундуур нь таслан Израил эзлэн авч орон сууц барьж тусгаарлачихаад байгаа юм. Одоо Иордон голын баруун эрэг Палестины эрх баригчдын харьяанд байдаг бол Газын зурвасыг 2006 оны сонгуулиар засгийн эрхэнд гарсан, исламын хэт үндсэрхэг байгууллага болох Хамас удирдаж байгаа билээ. Газын зурвас нь ердөө 41 км урт, 6-12 км өргөн, нийт 365.2 ам км талбайтай ойролцоогоор 2 сая палестин хүн ам оршин суудаг, хүн амын нягтшилтаар дэлхийд гуравт ордог. Газын зурвас дахь палестинчуудын ихэнх нь 1948 оны Араб-Израилийн дайны дараа Израилийн мэдэлд орсон бүс нутгаас дүрвэсэн эсвэл эндээс хөөгдөн ирэгсдийн үр удам юм.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [91.5.96.79] 2023-10-12 16:37:00

Umhii laliin shadhintangiin uursduu l dainaa hiigeegui biz odoo bas orosiin buruu umhii amerik shig bish ene laluud dandaa dain dajin hiij baihiin

Зочин [103.212.119.59] 2023-10-12 17:10:02

Орос нацистууд зохиоон байгуулсан

Улаан [66.181.161.9] 2023-10-12 16:28:13

Израйлууд газар нутгийг нь хэтэрхий булааж авсан юм бишүү.

Зочин [66.181.190.183] 2023-10-11 21:48:19

Хаха ийм юм ямар амьтан нь бичдэг бнаа. Элэг хөшиж унатлаа инээлээ.

Зочин [139.5.218.180] 2023-10-11 20:23:58

ИРАН ТЭГЖ АРЧУУЛАХААР УЛС БИШ Л ДЭЭ

Зочин [120.17.73.144] 2023-10-11 16:11:06

Goy mede bn

Зочин [66.181.161.140] 2023-10-11 15:19:55

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байх юм мөрөөдлөө бичээд байгаа юм уу? Израйль газрын хөрснөөс арчигдах нь тодорхой нөхцөл байдалд байна

Зочин [66.181.177.209] 2023-10-11 16:00:22

ха ха ха израилиас өмнө чи л арчигдах байх хар орк минь

Зочин [185.193.196.61] 2023-10-11 15:09:34

Худал мэдээ тараахаа боль оо


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.