Э.Блинкен Израилын Ерөнхий сайдтай уулзана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ерөнхийлөгч Исаак Херцог болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзана хэмээн мэдэгджээ.
Э.Блинкен "Эндрюс" нэгдсэн баазаас нисэх онгоцонд суухаасаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, би мөн эдгээр хүнд өдрүүдэд томоохон ажлыг хийж гүйцэтгэж байгаа АНУ-ын Элчин сайдын яамны баг хамт олонтой уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн байна.
Израилд айлчлах хугацаандаа Э.Блинкен аль ч улс орон эсвэл аль нэг тал нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар ашиглах ёсгүй гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены анхааруулгыг дахин сануулах болно гэдгээ нэмж хэлжээ.
“Ерөнхийлөгч та бүхний мэдэж байгаачлан Израилын эсрэг халдан довтлох гэж буй хэнийг ч таслан зогсооно гэдгийг харуулах зорилгоор дэлхийн хамгийн том нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг тус бүс нутагт байрлуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.
Сэтгэгдэл