С.Скализ Конгрессын доод танхимын даргын сонгуулиас нэрээ татжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Луизиана муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Стивен Скализ Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвших хүсэлтээ татжээ.

"Спикерийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ татаж байгаагаа би дөнгөж сая намынхандаа мэдэгдлээ. Бүгд найрамдах нам эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Манай намд хувийн ашиг сонирхлоо баримталдаг хүмүүс байсаар байна" гэж С.Скализ Бүгд найрамдах намынхны хаалттай хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Axios” мэдээллийн цахим хуудсанд мэдээлж байгаагаар, намын зарим гишүүн удахгүй болох санал хураалтад түүнийг дэмжихээс татгалзсан тул С.Скализ нэрээ татахаар шийджээ. Бүгд найрамдах намынхны дийлэнх нь С.Скализыг Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн бөгөөд уг албан тушаалд сонгогдохын тулд хамгийн багадаа 217 гишүүний санал авах хэрэгтэй гэж Вашингтон Пост өмнө нь мэдээлсэн юм.

Үүний зэрэгцээ тус намын зарим гишүүн С.Скализийн гол өрсөлдөгч болох Жим Жорданы (Охайо муж улсаас сонгогдсон) төлөө саналаа өгөх бодолтой байгаагаа тодорхой илэрхийлсэн аж.

Одоо Ж.Жордан Конгрессын доод танхимын спикерийн сонгуульд өрсөлдөх боломж байна гэж “Politico” сонинд бичжээ. Гэсэн хэдий ч түүнийг удахгүй болох санал хураалтад 217 гишүүний дэмжлэг авч чадна гэсэн баталгаа байхгүй гэж уг сонин онцлон тэмдэглэжээ.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.