Австралид уугуул иргэдийн асуудлаарх түүхэн санал асуулга явагдаж байна
Австралид уугуул иргэдийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, хууль тогтоох байгууллагад дуу хоолойгоо хүргэх эрхийг нь баталгаажуулах талаар бүх нийтийн түүхэн санал асуулга явуулж байна.
Энэхүү санал асуулгын үеэр австраличуудаас аборигенууд болон Торресийн хоолойн арлуудын оршин суугчдыг тус улсын уугуул иргэд гэж хүлээн зөвшөөрөх эсэх, хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгдөг уугуул иргэдийн зөвлөх байгууллагыг үндсэн хуульд тусгах хүсэлтэй байгаа эсэхийг асууж байна.
Эдгээр шинэчлэлийг батлахын тулд сонгогчдын дийлэнх нь, мөн Австралийн зургаан муж улсын оршин суугчдын дийлэнх нь “Тийм” гэж саналаа өгөх ёстой. Санал асуулгыг дэмжигчдийн зүгээс үүнийг Австралийн уугуул иргэдэд эх орондоо зүй ёсны байр сууриа эзлэх боломжийг олгосон энгийн боловч гүн гүнзгий өөрчлөлт гэж үзэж байна.
Харин эсэргүүцэгчдийн хувьд энэхүү санал асуулга нь улс орныг байнга талцан хуваагдахад хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаагаас гадна тухайн байгууллага хэрхэн ажиллах талаарх дэлгэрэнгүй мэдээлэл дутмаг байгааг онцолж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Оноч [202.5.202.2] 2023-10-16 10:18:44
ийм л амьдрал шүү дээ. Аборегенүүд чинь улс байгуулж амжаагүй юмаа хөөрхийс. Одоо л тэр асуудал нь яригдаж эхэлж байна. Ядаж англичуудыг ирэхэд улсархуу юм байгуулаад хаан маантай байсан бол бас арай өөр байхгүй юу. Одоо тэгтэл эднийг нийгмийн амьдралд, улсын асуудлыг шийдэхэд оролцуулах уу яах уу гэж санал асуулга хийж бна шүү дээ. Нөгөөдүүл нь бас хэцүү хэцүү...хулгай зэлгийг тэд л хийж байдаг. нийгэмшиж арай амжаагүй байсан юм
Зочин [103.57.92.213] 2023-10-15 13:25:26
ХҮН Л Ю ЧИНЬ ХҮНИЙ ЭХЭЭ ЭДЭХ ЁСТОЙ ТЭД. ХЭРЭВ АВСТРАЛИЙН ИРГЭД БИШ ГЭЖ ҮЗВЭЛ ТЭДНИЙ ОРШИН БУЙ ГАЗАР НУТГИЙГ АВСТРАЛИ УЛСЫН ГАЗАР НУТАГ БИШ ХЭМЭЭН ҮЗЭЖ ТЭДНИЙ ГАЗАР НУТГИЙГ АБРОГИНЧУУД МЭТ ЦӨӨНХӨД ЭЗЭМШҮҮЛЖ ТУСГААР УЛС БОЛГОХ СТАТУС ТОГТОО МУУ АНГЛИЙН ДЭЭРЭМЧИД АЛАН ХЯДАГЧИД