Орос, Хятадын худалдааны эргэлт нэмэгджээ
Энэ оны эхний гурван улирлын байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 29.5 хувиар нэмэгдэж, 176.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулжээ.
Дурдсан хугацаанд Хятад улсаас ОХУ руу 2022 оны мөн үеийнхээс 56.9 хувиар илүү буюу 81.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол 12.7 хувиар илүү буюу 94.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Зөвхөн есдүгээр сард хоёр орны худалдааны эргэлт 21.1 тэрбум ам.долларт хүрч, ОХУ-аас БНХАУ-д 11.5 тэрбум ам.долларын бараа нийлүүлж, 9.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.
2022 онд хоёр орны худалдааны эргэлт 29.3 хувиар өсөж, 190.27 тэрбум ам.долларт хүрч дээд үзүүлэлт тогтоож байв.
Орос, Хятадын удирдагчид өмнө нь хоёр улсын худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 2024 он гэхэд 200 тэрбум ам. долларт хүргэх зорилт тавьсан юм. 2022 оны хоёрдугаар сарын 4-нд Бээжин хотноо болсон хоёр удирдагчийн хэлэлцээний дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков БНХАУ-ын дарга Ши Жиньпин Орос, Хятадын худалдааны эргэлтийг жилд 250 тэрбум ам.доллари хүргэж нэмэгдүүлэх шинэ зорилт тавилаа гэж мэдээлжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
оноч [202.5.202.2] 2023-10-16 10:15:55
Эргээд эргээд шалихгүй бна оо. нэг талдаа 100 хүрэхгүй тэрбумын худалдан авалт, эсвэл экспорт хийж буй нь бусад баруунтай хийж буй Хятадын худалдааны дэргэд шалихгүй байна.
Зочин [202.126.89.128] 2023-10-14 12:16:37
Айдас төрүүлэм