Металлаар баялаг астероидыг судлах төхөөрөмжийг хөөргөх НАСА-ийн ажиллагаа хойшлов

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ болон SpaceX компани металлаар баялаг астроидыг судлах “Psyche” сансрын хөлгийг хөөргөх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулжээ. Уг хөлгийг пүрэв гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан юм.

“Psyche” нь металлаар баялаг “16 Psyche” астероидыг судлах АНУ-ын анхны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь эрдэмтдэд манай нарны аймгийн чулуурхаг биетүүдийн үүслийн талаар илүү ихийг олж мэдэхэд нь туслах зорилготой гэж НАСА мэдээлсэн байна.

НАСА-гийн мэргэжилтнүүд сансрын хөлгийг Флорида муж улс дахь сансрын төвөөс аравдугаар сарын 13-ны баасан гарагт хөөргөхөөр товложээ. Сансрын хөлөг "16 Psyche” астероидод хүрч очихын тулд 3.5 тэрбум гаруй км замыг туулах ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.