ХДХВ-ний шинэ вакциныг АНУ, Өмнөд Африкт туршиж эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хүний дархлал хомсдолын вирусний (ХДХВ) халдвараас сэргийлэх шинэ вакцины эмнэлзүйн туршилтыг АНУ ба ӨАБНУ-д зэрэг хийж эхэлжээ. “VIR-1388” гэдэг нэртэй уг вакциныг АНУ-ын “Vir Biotechnology” компани гарган авсан байна. Хүний цитомегаловирусний векторт суурилан гаргаж авсан уг вакцин нь ХДХВ-ийг таньж, архаг халдвар үүсэхээс сэргийлэхийн тулд дархлааны хариу урвалыг өдөөдөг "Т лимфоцит эсийг үйлдвэрлэ" гэсэн дохиог дархлааны тогтолцоонд өгдөг байна.

Клиник туршилтын нэгдүгээр үе шатанд ХДХВ-ийн халдваргүй, эрүүл 18-55 насны 95 хүнийг оролцуулан АНУ-ын эрүүл мэндийн зургаан төвд, Өмнөд Африкийн дөрвөн төвд явуулна.

Туршилтад оролцогчдыг санамсаргүй байдлаар дөрвөн бүлэгт хувааж, уг вакциныг гурван өөр тунгаар эсвэл плацебог нэгэн зэрэг хийх аж. Судалгааны эхний үе шатанд шинэ вакцины аюулгүй байдал, ХДХВ-ийг эсэргүүцэх дархлааны хариу урвалыг өдөөх чадварыг үнэлэх юм. Туршилтын эхний үр дүн 2024 оны сүүлчээр гарах төлөвтэй байна.

"VIR-1388-ийг үнэлэх анхны эмнэлзүйн туршилт эхэлсэн нь ХДХВ-ний вакцин бүтээх эрэл хайгуулын чухал үе шат болж байна. Бидний хүчин зүтгэлийг үнэлэн дэмжсэн бүх хүнд талархаж байна" гэж анагаах ухааны доктор Кэри Хванг ярилаа. Туршилт амжилттай болсноор ХДХВ-ний халдварыг шинжлэх ухаан ялж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [178.165.203.222] 2023-10-14 14:27:15

Haha afrikudig turshiltin tuulai bolgoj bn

Зочин [139.5.218.203] 2023-10-14 13:36:34

Вакцин хийгээд дараа нь халдварлуух юм уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.