Ж.Байден Израилд айлчлах төлөвтэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Израилд айлчлах боломжийн талаар хоёр улсын албаны хүмүүс хэлэлцэж байгаа тухай энэ талаар мэдээлэлтэй эх сурвалж ням гарагт Reuters агентлагт мэдээлжээ. Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн том холбоотон болох тус улсыг дэмжиж байгааг харуулах зорилготой Ж.Байдены айлчлал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалын дараа болох төлөвтэй байна.
Б.Нетаньяху ХАМАС бүлэглэлийн дайралтын хариуд авч буй арга хэмжээний талаар саяхан утсаар ярих үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийг айлчлахыг урьсан гэж Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж баталжээ.
Харин Цагаан ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Адриен Ватсон хэлэхдээ "Бидэнд зарлах шинэ айлчлал одоогоор байхгүй байна" гэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Араб-Израилын шинэ дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа Израилд айлчлахаар төлөвлөж байгаа аж. Түүний айлчлал 10 дугаар сарын 16-ны даваа гарагт болно.
Сэтгэгдэл