Газын зурвасын хойд хэсгээс өмнөд рүү олон зуун мянган хүн дүрвэсээр байна
Газын зурвасын хойд хэсгээс олон зуун мянган хүн мориор, хөсөг тэргээр, бензинтэй бол машинаар өөр арга байхгүй бол эд зүйлсээ үүрэн явган алхаж өмнө зүг рүү дүрвэсээр байна.
Улмаар Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын хүн ам нэг шөнийн дотор хоёр дахин нэмэгдэж, байр орон сууц, гудамж талбай хүмүүсээр дүүрчээ.
ХАМАС бүлэглэлийн мэдээлснээр, Газын зурвасын хойд хэсгийг төрөлх нутгаа гэж үздэг 1.1 сая хүнээс 400 мянга нь Израилын эрх баригчдын шийдвэрийг дагаж, сүүлийн 48 цагийн дотор Салах ал-Дины замаар өмнөд хэсэг рүү дүрвэсэн байна.
Хан Юнис хот нь 400 мянган хүн амтай бөгөөд нэг шөнийн дотор сая гаруй хүнтэй болжээ. Дүрвэж ирсэн хүмүүсийг орон байр, хоол хүнсээр хангах шаардлагатай бөгөөд энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хотын төв эмнэлэг нь хойд нутгаас ирсэн өвчтэй, шархадсан хүмүүсийг хүлээн авахаас гадна дүрвэгсдийн хоргодох газар болоод байгаа аж.
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.196] 2023-10-16 19:22:03
Өмхий "палестин" нэртэй арабууд арабруугаа зайлаасай.