Израил ба ХАМАС-т хандан НҮБ-ын тэргүүн уриалга гаргалаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Израил улс болон ХАМАС бүлэглэлд хандан ням гарагт уриалга гаргажээ. "Ойрхи Дорнод ангалын ирмэг дээр байгаа энэ хүнд цаг мөчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хоёр талд хандан уриалга гаргах нь миний үүрэг юм" гэж тэрбээр мэдэгджээ.
“Барьцаалагдсан хүмүүсийг ямар ч болзолгүйгээр нэн даруй суллахыг ХАМАС бүлэглэлд хандан уриалж байна. Израил улсад хандан, Газын зурвасын энгийн иргэдэд тусламж хүргэх хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудад саадгүй нэвтрэх боломж олгохыг уриалж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
"Газын зурваст ус, цахилгаан болон бусад нэн хэрэгцээт зүйлс дутагдаж байна. Египет, Иордан, Баруун эрэг болон Израилд НҮБ-ын хүнс, ус, бараа материал, эм, шатахууны нөөц бий.
Эдгээрийг хэдхэн цагийн дотор тээвэрлэх боломжтой. Тус бүс нутагт ажиллаж буй манай байгууллагын ажилтнууд ТББ-уудын түншүүдтэйгээ хамтран эдгээр нөөцийг Газын зурвас руу аюулгүйгээр тээвэрлэж, хэрэгцээтэй байгаа хүмүүст саадгүй хүргэх боломжийг олгох ёстой" гэж дээрх баримт бичигт онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.111.68.3] 2023-10-17 11:16:08
НҮБ гэж яг юу хийсэн юу хийдэг байгууллага юм үхсэн. Татан буулгавал таарна.
Зочин [202.179.26.91] 2023-10-16 18:50:31
ЖИНХЭНЭ ШҮДГҮЙ АРСЛАН БОЛ НҮБ