Газын зурвасын өмнөд хэсэгт таван цаг гал зогсоохоор тохиролцжээ
Газын зурвасаас гадаадын иргэдийг гаргаж, Рафах боомтоор хүмүүнлэгийн тусламж оруулахын тулд дайтаж буй талууд тус зурвасын өмнөд хэсэгт таван цагийн турш гал зогсоохоор тохиролцсон байна. Гал зогсоох тохиролцоо орон нутгийн цагаар 9:00 цагаас хэрэгжиж эхэлнэ гэж "Al Arabiya" сувгийн сурвалжлагч мэдээлжээ.
Аравдугаар сарын 7-нд Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдсаны хариуд Израилын Батлан хамгаалах хүчин Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж байна. Талууд дайны байдалд байгаа бөгөөд Израилын цэргүүд Газын зурвасыг бүсэлж, тус зурвасын хойд хэсгийн 1.1 сая энгийн иргэдийг өмнөд хэсэг рүү нүүхийг шаарджээ. Израилын арми хуурай замын ажиллагаанд бэлтгэж байгаа талаар урьд нь мэдээлсэн юм.
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-ны өглөө НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас мэдээлэл хийхдээ, Газын зурвасын эмнэлгүүдэд 10 дугаар сарын 15-ны 22:00 цагийн байдлаар 24 цагийн хугацаанд хүрэлцэх хэмжээний түлш үлдээд байгааг анхааруулсан байна.
Сэтгэгдэл
Э.Маргад-Эрдэнэ [103.212.119.42] 2023-10-16 20:58:54
1000Хуйв