Зургаан настай хүү исламистуудын эсрэг халдлагад өртөн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Иллинойс мужийн Плаинфилд хотод 71 настай Жозеф Куба Палестин-Америк гаралтай ээж хүү хоёр руу дайрч зургаан настай хүү амиа алджээ.

Бямба гарагын өглөө цагдаагийн албанд халдлагын дуудлага ирсэн байна. Албаныхан очих үед Палестин-Америк гаралтай ээж хүү хоёр цээж, их бие, дээд мөчдөө олон тооны хутганы шархтай байжээ. Албаныхны мэдээлснээр исламофоби буюу лалын шашнаас айх айдсаас үүдэлтэй гэсэн юм. Тодруулбал, хэрэгтэн израил дах Хамас бүлэглэлийн мөргөлдөөнөөс үүдэн исламистуудаас айх айдаст ихээр автаж Муслим шашинтэй ээж хүү хоёрыг онилсон байна. Ээж хүү хоёр эмнэлэгт хүргэгдсэний дараа зургаан настай хүү амиа алджээ. Хэрэгтнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, нэгдүгээр зэргийн аллага үйлдэхийг завдсан, үзэн ядсан гэмт хэрэгт тус тус буруутгаж байгаа аж.

Америк-Лалын харилцааны зөвлөлийн Чикаго дахь төвийн захирал Ахмед Рехаб Вадеа “Үзэн ядалт, хүнлэг бус байдлын золиосонд зургаахан настай хүү амиа алдлаа хэмээн ням гарагийн орой хэвлэлийн хурал хийжээ.Тэрбээр “АНУ-ын удирлагын хариулагагүй байдал, хэт нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллүүд ийм байдалд хүргэсэн гэж бидний зүгээс үзэж байна. Хэвлэл мэдээллүүд үүнийг анхаарах ёстой. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын улмаас олон гэм зэмгүй энгийн муслим шашинтнууд хохирч байсныг эргэн сануулмаар байна” хэмээн хэлсэн юм. Ерөнхийлөгч Жо Бейдэн “Америк үзэн ядалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бидний үнэт зүйл бол бид юунд итгэдэг, хэн гэдгээс үл хамааран тэгш эрхт, эрх чөлөөт ,айх айдасгүй байх явдал юм” гэв. Мөн “Америкчууд нэгдэж бүх төрлийн үзэн ядалт, гадуурхлаас татгалзах ёстой” хэмээн уриаллаа. Газын зурваст Хамас бүлэглэлийн түрэмгийлэлийн улмаас 1400 гаруй Израил иргэд амь үрэгдсэн гэх мэдээлэл гарчээ. Харин Израилийн хариу бөмбөгдөлтөд 2450 гаруй палестинчууд амиа алдаж, мянга гаруй хүн нурангид өртөж ор сураггүй болсон гэж Палестины эрх баригчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Бяк бяк бяк [66.181.161.242] 2023-10-20 22:49:25

Еврэйн фашистууд сөнөтүгэй

Зочин [79.237.248.165] 2023-10-20 13:56:00

Израйлчууд бас ийм зүйл хийж байгаа шүү. Аль аль нь нэг нэгэндээ дайсагнасан. Зөвхөн нэг талыг харуулж болохгүй.

Иргэн [103.212.118.117] 2023-10-17 23:45:17

Элдэв хэрэгтэй хэрэггүй шашин ийи д аюултай даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.