Австрали улс “Х” олон нийтийн сүлжээг торгожээ

Aдмин / Гадаад мэдээ

Австралийн интернэтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага хүүхдийн хүчирхийллийн эсрэг шалгалтын ажиллагаанд хамтран ажиллаагүй учир Илон Маскийн “X” олон нийтийн сүлжээнд 610 500 австрали долларын (386 мянган ам.доллар) торгууль ногдуулжээ.

И.Маск "хүүхдийн мөлжлөгийн бүх хэлбэрийг арилгах нь нэн тэргүүний зорилт" гэж “X” хуудсандаа өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдэж байсан юм. Гэвч түүний энэ "сүржин яриа” Цахим аюулгүй байдлын комиссын шүүмжлэлд өртсөн байна.

“X” компанид томоохон цомхотгол хийсний улмаас хэрэглэгчдийг троллуудаас хамгаалах боломжгүй болсон талаар эх сурвалжууд өмнө нь BBC-д мэдээлж байв.

Өнгөрсөн онд И.Маскийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авснаас хойш хуучнаар Твиттер гэгддэг байсан “X”-ийн орлого мөн тогтмол буурчээ.

2021 оноос хэрэгжиж эхэлсэн Австралийн хууль тогтоомжийн дагуу тус улсын зохицуулагч байгууллага нь интернэтийн компаниудаас цахим орчинд аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй бөгөөд хэрэв өгөөгүй тохиолдолд торгууль ногдуулах эрхтэй байна. Харин торгуулиа төлөхгүй бол компанийг шүүхэд шилжүүлнэ.

Alphabet-ийг эзэмшдэг Google компани мөн хүүхдийн хүчирхийллийн контентын агуулгын талаар мэдээлэл авах хүсэлтийг нь биелүүлээгүйн улмаас Австралийн хяналтын байгууллагаас анхааруулга авчээ.

Д.ОДОН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.198] 2023-10-18 09:32:16

Alphabet Google-ийн толгой компани!

ZAP [23.239.14.52] 2023-10-17 13:59:56

ZAP [23.239.14.52] 2023-10-17 13:59:56


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.