НАСА-ийн "Parker" зонд хурдны дээд амжилтыг дахин тогтоолоо

Aдмин / Шинжлэх Ухаан

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Parker Solar Probe” автомат станц цагт 635 266 км хурдалснаар хүний гараар бүтээгдсэн хамгийн хурдан төхөөрөмж гэдэг нь дахин батлагдлаа. Уг станц есдүгээр сарын 27-нд 17 дахь удаагаа Наранд хамгийн ойрхон очихдоо ийнхүү хурдалж, дээд амжилт тогтоосон бөгөөд өмнөх үзүүлэлт нь 586 863,4 км/цаг байсан юм.

НАСА-гийн станц мөн Наранд хамгийн ойрхон очсон дээд амжилтыг эвдэж, гадаргуугаас нь 7.26 сая км зайтай өнгөрчээ. Эдгээр ололт бол сансар судлалын түүхэн дэх чухал үйл явдлууд юм. PSP-ийн хүчирхэг хөдөлгүүрүүд ба Сугар гаргийн таталцлын нөлөөг хослуулж чадсанаар ийнхүү хурдалж чаджээ. Станцын траекторийг Нар луу чиглүүлэхийн тулд наймдугаар сарын 21-нд нарийн төлөвлөсөн байна. “Parker”-ын хурд есдүгээр сарын 22-ноос эхлэн улам бүр нэмэгдэж, есдүгээр сарын 27-нд цагт 635.266 км болж, Нарыг тойрох 17 дахь нислэгээ дуусгасан байна. Хэрэв нисэх онгоцоор ийм хурдтай нисвэл нэг цагийн дотор дэлхийг 15 удаа тойрох ажээ.

Уг станцыг 2018 оны наймдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Мөн оны 10 дугаар сарын сүүлчээр "Parker" Герман-Америкийн "Helios 2" сансрын аппаратны наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг эвдсэн байна.

1.5 тэрбум орчим ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү станцад шинжлэх ухааны дөрвөн багц төхөөрөмж суурилуулсан бөгөөд Цельсийн 1 400 хэм хүртэлх халууныг тэсвэрлэх 11.43 см-ийн зузаантай нүүрстөрөгчийн шилэн бүрхүүлээр хамгаалагдсан байна.

НАСА-гийн судлаачид Нарыг судлах энэхүү төсөл нь "нарны титмийн халалт" болон нарны салхи (нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал) хэрхэн үүсдгийг судлахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “ирээдүйд сансрыг эзэмшигчдийн ажиллаж, амьдрах нөхцлийг урьдчилан таамаглах боломжийг олгох” учраас "Parker”-аас хүлээж авсан мэдээлэл нь сансрын жолоодлогот нислэгт бэлтгэхэд маш их ач холбогдолтой. Уг станцыг 1958 онд Нарны салхи байдаг гэх таамгийг дэвшүүлж байсан Америкийн одон орны физикч Евгений Паркерын нэрээр нэрлэжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.6] 2023-10-18 07:54:42

Энэ цагийн гайхамшиг, ирээдүйд сонирхох түүх . . .

ZAP [23.239.14.52] 2023-10-17 13:59:56

ZAP [23.239.14.52] 2023-10-17 13:59:55

zochin [139.5.219.214] 2023-11-28 18:01:13

toglohoo bolioch


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.