Польшийн парламентын сонгуульд сөрөг хүчний намууд ялжээ

Aдмин / Гадаад мэдээ

Польшт өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн сонгуулиар сөрөг хүчний намууд 2015 оноос хойш тус улсыг удирдаж буй “Хууль ба Шударга ёс” намаас /PiS/ эрх мэдлийг шилжүүлэн авахад хангалттай суудлыг авлаа гэж Сонгуулийн үндэсний хорооноос мягмар гарагт мэдээлжээ.

Энэ удаагийн сонгуулийн ирц 74.4 хувьтай байсан бөгөөд “PiS” томоохон намын хувиар байр сууриа хадгалсан боловч 460 гишүүнтэй парламентын доод танхимд эвсэл байгуулах эрхийг авч чадаагүй байна.

Сонгуулийн эцсийн дүнгээр, “PiS” нам 35.4 хувь, төвч үзэлт “Иргэний эвсэл” 30.7 хувь, барууны төвч үзэл баримтлалтай “Гурав дахь зам” нам 14.4 хувь, “Шинэ Зүүн” нам 8.6 хувь, барууны үзэл баримтлалтай Холбооны нам 7.2 хувийн саналыг тус тус авчээ. Ингэснээр “PiS” 194 суудал, “Иргэний эвсэл” 157 суудал, “Гурав дахь зам” 65 суудал, “Шинэ Зүүн” намынхан 26 суудал, Холбооны нам 18 суудал авсан гэсэн үг юм.

Ийнхүү Ерөнхий сайд асан, Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускийн тэргүүлдэг “Иргэний эвсэл” болон “Гурав дахь зам”, “Шинэ Зүүн” намууд эвслийн засгийн газар байгуулахаар болж байна. Эдгээр нам нийлээд 248 суудал авчээ.

Сөрөг хүчин мөн эрх мэдэл багатай байсан парламентын дээд танхим болох Сенатад хяналтаа бэхжүүлж, 66 суудал авсан бол “PiS” нам 34 суудал авчээ. Одоо Ерөнхийлөгч Анджей Дудагаас дараагийн алхам шалтгаалах бөгөөд тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг нэрлэх ёстой юм.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Мурад [172.111.185.41] 2023-10-19 07:01:06

Ваш микрозайм одобрен - выдача в день обращения Мурад https://hifinance.ru +7 (495) 142-56-63 info@hifinance.ru

МАРКЕТПЛЕЙСЫ НАИЗНАНКУ [172.111.185.41] 2023-10-19 04:50:25

Хола! 50 млн на Вб и Озон без нервов, искрамётного гнева и с точным, пошаговым планом действий! Именно такая сумма каждый месяц в наших руках. От итальянского кофе с 1946 года до платьев в горошек на 20 млн! Вы не хотите, вы горите желанием выйти на маркетплейсы! Это факт. Мы поможет, всё проще чем кажется! Пишите не завтра и не в третью фазу ретроградного Меркурия, а ПРЯМО СЕЙЧАС нашему руководителю в Телегу Дурова: https://t.me/andrey_lisov


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.