Газа хотын эмнэлэгт цохилт өгсөнд Израил болон “Хамас” бүлэг бие биеэ буруутгаж байна

Aдмин / Гадаад мэдээ

НУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Израилд аравдугаар сарын 18-нд очсон. Тель-Авив хотноо тэрээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзалт хэлэлцээ хийсэн байна. Энэ үеэр Байден АНУ Израилыг батлан хамгаалалтад нь шаардлагатай бүх тусламжаар хангах болно гэж мэдэгджээ. Энэ зуур Газын зурвасын эмнэлэг дээр туссан пуужинг “Исламын жихад” бүлгийнхэн харвасныг нотлох “Хамас”-ынхны утасны яриаг “барьсан” гэж Израилын батлан хамгаалах арми нотолж байгаа юм байна. Мөн холбогдох баримтуудыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээсэн гэж мэдээлжээ.

Байдений айлчлалын босгон дээр Газа хот дахь эмнэлэг агаарын дайралтад өртөж, үүний улмаас арабын удирдагчид Байдентай хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцалсан нь тэртэй тэргүй хүнд байдлыг улам хурцатгасан. Өвчтөн эмчлүүлэгсдээс гадна толгой хоргодох газаргүй болсон хүмүүс олноор толгой хоргодож байсан эмнэлгийг бөмбөгдсөний уршгаар наанадаж 500 хүн амь эрсэдсэн гэж Палестины албаныхан мэдээлсэн. “Аль Арабия” суваг харин энэ тоо 800-с давсан гэж мэдээлсэн байна. “Аль Ахли” нэртэй эмнэлэгт өгсөн энэ цохилтыг Израилын зэвсэгт хүчнийхэн үйлдсэн гэж Палестины албаныхан өмнө нь буруутгасан юм. Мөн Египет, Иордан, Саудын Араб зэрэг арабын олон орон Газад болсон эмнэлгийн дэлбэрэлтэд Израилыг буруутгасан байр сууриа илэрхийлж байна.

Иорданий хаан Абдалла үүнийг хүлцэн өнгөрүүлж болшгүй дайны гэмт хэрэг” гэж мэдэгджээ. Израилын армийн интернэт сайтад дээрх үйл явдалд холбогдуулж, Газын зурвасын эмнэлэгт Израилын пуужин туссан бол 7-19 метрийн цооног үүсэх байсан, ийм ул мөр байхгүй байгааг харуулсан дроноор авсан дүрс мөн нийтэлжээ.

Эмнэлэг рүү цохилт өгсөн энэ хэрэг явдлын дараа Иорданий нийслэл Амманд болох байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн арабын удирдагчидтай хийх 4 талт уулзалтыг цуцалснаа Иорданий ГХЯ мэдээлсэн. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сиси нар энэ уулзалтад оролцох ёстой байжээ. Байден Израилд айлчлах үеэрээ, тэрчлэн Израилын аврагчид, ХАМАС-ын дайралтад өртөж амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон Хамас бүлгийн барьцаанд байгаа хүмүүсийн төрөл төрөгсөдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Хамас бүлгийн барьцаанд Израил болон гадны иргэд нийлсэн 200-аад хүн байгаа гэж Израилын албаныхан мэдэгдэж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.88] 2023-10-19 17:02:05

Оросууд яс хаяж дэлбэлээ биз дээ. Ийм ажилдаа гаршсан шуу дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.