Палестинчуудыг хүн гэж тоож үзэхгүй байна
Иран албан ёсоор “Газын зурваст хийх гэж буй халдлагаа зогсоохгүй бол Израилийн тал ” төсөөлшгүй сөрөг холын үр дагаварт хүрнэ” гэж анхааруулав. Мөн Тегеран НҮБ-ын сувгуудаар дамжуулан олон нийтэд анхааруулсан мессеж илгээж, хэрэв Израиль Газын зурвас дахь радикал исламист ХАМАС хөдөлгөөнийг устгах кампанит ажлаа үргэлжлүүлбэл Иран мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох болно гэж мэдэгдсэн тухай “The Jerusalem Post” сонин мэдээлэв. Уг сонинд мэдээлснээр, өмнөх өдөр нь Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан Ливаны нийслэл Бейрут хотноо НҮБ-ын Ойрхи Дорнодод энх тайвныг зохицуулах төлөөлөгч Тор Веннесландтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Дараа нь Ираны сайд Катарт ХАМАС-ын удирдагч Исмаил Ханиетэй уулзаж, Хамасын Израильд хийсэн террорист халдлагын талаар ярилцаж, Палестины бүлэглэлийн зорилгыг дуусгахын тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар ярилцсан гэж ХАМАС-ын мэдэгдлийг иш татан мэдээлсэн байна. Ираны сайд Амирабдоллахиан нь Ханиятай уулзах үеэр ХАМАС-ын израильчуудын эсрэг хийсэн террорист ажиллагааг өндрөөр үнэлж, “Израилийн Палестины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлсэн явдалд цохилт өгсөн түүхэн ялалт” гэж хэлснийг тус сонин онцлон тэмдэглэжээ.
НҮБ-д суугаа Ираны суурин төлөөлөгчийн газар X платформ дээрээ “Израиль өөрийн апартейд дайн, геноцид гэмт хэргийг нэн даруй зогсоохгүй бол нөхцөл байдал хяналтаас гарч, өргөн хүрээтэй үр дагаварт хүргэж болзошгүй” гэж мэдэгджээ. Харин НҮБ-д суугаа Израилийн төлөөлөгч Гилад Эрдан өөрийн зүгээс ХАМАС-ын удирдагч Абдоллахиантай уулзахдаа террорист үйлдэл явуулсныг мөн Палестины радикалуудыг дэмжсэн Ираны үйлдлийг буруушаасангүй гэж НҮБ-ын Ойрхи Дорнодод энх тайвныг зохицуулах төлөөлөгч Тор Веннесланыг эрс буруутгав. Тэрбээр “Та ХАМАС-ын удирдагчтай гар барьсны дараа Израилийн нялх хүүхдүүдийн цусыг өөрийн гарнаас угаахаа мартав. Израилийг устгахыг ил тод уриалж буй Ираны нацист дэглэмд НҮБ-аас өгч буй хууль ёсны иймэрхүү дэмжлэгийг бид цаашид хүлээн зөвшөөрөхгүй” гэж бичжээ.
Эдгээр үйл явдалтай давхцан Израиль цаг агаарын таагүй байдлаас болж Газын зурваст хийхээр төлөвлөж байсан хуурай замын ажиллагаагаа хэд хоногоор хойшлуулж байна гэж мэдээлэв. Төлөвлөгөөний дагуу довтолгоо энэ долоо хоногийн сүүлээр эхлэх ёстой байсан юм. Гэвч палестин иргэдийг ХАМАС-ын байрлалаас нүүлгэхийн тулд эдгээр иргэдийг цохилт өгөх газраас гарахыг Израиль анхааруулсан. Палестинчуудтай гарал нэг Арабын 19 улс байгаа боловч цагаа тулахад тэдний нэг нь ч палестинчуудыг нутагтаа оруулсангүй. Тухайлбал, Газын зурвасыг орхин гарахыг хүссэн олон мянган хүн Египеттэй хиллэдэг Рафах боомтыг түр нээж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа тэнд цугларчээ. Мөн нөгөө талаас нь Палестинчуудад зориулсан хүмүүнлэгийн тусламж ачсан олон арван ачааны машин Египетийн хил рүү чиглэн иржээ. Гэсэн хэдий ч Израилийн хяналтгүй цорын ганц шалган нэвтрүүлэх цэг хаалттай хэвээр байна.
Египетийн эрх баригчид өөрсдийн ажилчдын аюулгүй байдлын баталгааг Израилийн талаас авахаас нааш хилийн боомтыг нээхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн. Харин Израил Газын зурвас руу орж буй бүх ачааны машиныг цэргийн ачаа тээвэрлээгүй гэдгийг шалгахыг хүсч байна. Гэтэл Израилийн хянагчдын аюулгүй байдлыг хэн хангах нь огт ойлгомжгүй байна. Нэмж дурдахад, Каир зөвхөн гадаадын иргэдэд Газаас гарах боломжийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Энэ нь Газын байнгын оршин суугчдыг хилээрээ оруулахгүй гэсэн үг бөгөөд тэднийг дэмжиж байгаа гээд байгаа “ах, дүүс” улсууд нь ч палестинчуудыг хүн гэж тоож үзэхгүй байгаа нь тодорхой болж байна. Иймээс Израилийн Батлан хамгаалах хүчин ХАМАС-ын газар доорх хот бүхий Газын зурвасын хойд хэсгээс оршин суугчдыг өмнө зүгт аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд зориулж өөр зам гаргах болсон гэж мэдэгдэв.
Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас “Газын зурвасыг хянаж байгаа радикал исламист ХАМАС хөдөлгөөний үйл ажиллагаа, бодлого нь Палестины ард түмний эрх ашигт нийцдэггүй” гэж мэдэгдсэнийг Палестины WAFA агентлаг мэдээлэв. Аббас мөн Палестин болон Израилийн аль алиных нь энгийн иргэдийг хөнөөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, “хоёр талд энгийн иргэд болон хоригдлуудыг суллахыг уриалав” гэж WAFA мэдээлжээ. Палестин-Израилийн мөргөлдөөнийг хүчирхийллээр бус улс төрийн аргаар шийдвэрлэх ёстой гэж Махмуд Аббас мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Палестинчууд ХАМАС-ын оролцоогүйгээр тусгаар улс болох эрхтэй” гэж хэлсэн нь Израиль Газын зурвасыг мэдэлдээ оруулахгүй зөвхөн террорист ХАМАС бүлгийг устгах зорилготой гэдэг нь тодорхой болов. Энэ нь үүссэн байдлыг цаашид хурцатгахгүй байх үндсэн нөхцөл юм.
Израилийн Эрчим хүчний сайд Исраэль Кац тус улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсний дараа хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хөнгөвчлөх зорилгоор Газын зурвасын өмнөд хэсгийн усан хангамжийг сэргээхээр болсон гэж мэдэгдэв.
Уншигчдадаа сануулахад, Израил хэрэв Палестины дэд бүтцэд цохилт өгч цахилгаан, түлш, усан хангамжийг нь тасалсан бол Женев болон Гаагийн конвенцийн заалтаар дайны гэмт хэрэгтэн болох байв. Харин хэрэглэгч нь дайсан болсон тул өөрсдийн нийлүүлж байсан ус, түлш, цахилгааныг тасалсан тул Израиль олон улсын дүрэм журмаар ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй юм.
Зэвсэгт дайчид нь террорист халдлага хийж 1300 гаруй хүнийх нь аминд хүрсэн Палестины ХАМАС бүлэглэлийн цэрэг, улс төрийн удирдлагыг устгах зорилгоор Газын зурвасын хойд хэсэгт “газар, ус, агаараар” өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулна гэсэн Израилийн шийдвэр хүчинтэй хэвээр байна. Мэдээж дараа нь ХАМАС-ын хувь заяаг тэдний ард байсан Иран, Орос хоёр давтана гэдэг нь өдөр ирэх бүр улам ойлгомжтой болж байна. Том зургаараа Израиль ХАМАС-ын тулаан ардчилал, дарангуйллын тогтолцоо хоорондын дэлхийн дайны эхлэлийг тавьж байна.
Г.АМАРСАНАА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Жорж [66.181.161.189] 2024-01-04 11:54:58
Америк ардчилал хүний эрх гэж хуцдаг Палестин хүн хүн бишүү амьд явах эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалах эрхгүй хүмүүс юм уу
Зочин [118.221.209.8] 2023-10-24 10:02:36
лалын шашинтнуудыг устгах хэрэгтэй. бусад шашинтнуудыг устгаж дэлхийг аллахын газар болгоно гэсэн төлөвлөгөөтэй тэрийгээ хийж өдөж эхэлж байгаан . израйл тэрийг нь мэддэг учраас устгаж байна зөв лалыг үзэн яддаг
Зочин [118.221.209.8] 2023-10-24 10:00:53
хамас дайн эхэлсэн буруутай. тйимээс ялагдчихаад израйлыг ховлоод уйлж унжиж шившгээ дэлгэж байна чадахгүй байж яах гэж дайн эхэлсийн хохь нь .
Зочин [66.181.186.118] 2023-10-23 09:10:07
Амарсанаа муу хошного минь тэр израйль руугаа зайл
Bulgaa [66.181.183.201] 2023-10-21 08:15:28
Ter 2 alaltsaad. Delhiin hyn am tsoorogdee
Жалам [66.181.182.197] 2023-10-20 08:12:06
Ардчилал хүн нэг бүрийг тооно.АНУ маань дотроо палестинчуудыг хүн гэж бэтгэрч суугаа
Осана [202.9.46.83] 2023-10-19 20:49:52
Палестинчуудыг залхуу хүүрнүүдийг хөгшин залуу хүүхэд гэлтгүй бүгдий нь устгасан нь дээр дээ.Тордоод тордоод тордлого авахгүй новшнуудыг юу ч үлдээж болохгүй
Зочин [66.181.161.176] 2023-10-21 22:00:16
Hivhai jvvdvvdiig istgah heregtei
Жин пин [66.181.182.197] 2023-10-20 08:13:06
Хойд зүгт хэдэн үхэр байнаа.тэднийг хордуулж утгавал зохиноо
уншигч [146.70.33.54] 2023-10-19 18:32:42
Энэ Г.Амарсанаа ционист Израйл, түүнийг дэмжигч АНУ-ын засаг захиргааны байр суурь,үзэл бодлыг тоть шиг хуулбарлан, үүнийгээ далдлахын тулд бусад мэдээлэлтэй хольж хутгаад бичсэн байна. Өөрийн толгой,өөрийн сэтгэлгээ гэх юм үнэндээ алга. Толгой нь бузартан эргэчихсэн, бүр гадны гар хөл болсон амьтан бололтой юм. Монголчуудын толгойг эргүүлэх гэсэн цаад хорон санаатай хөлсний этгээд гэмээр. Палестинчуудыг хүн гэж тоож үзэхгүй байгаа хүмүүс нь арабчууд биш, харин яг эсрэгээрээ палестинчуудыг 75 жил газар нутгаас нь хөөж тууж,дээрэлхэж,зарцалж,алж хядаж байгаа даварсан ционистууд,тэднийг өөгшүүлэн хамгаалж буй АНУ болон Барууны бусад орны эрх баригчид,хүн амын тодорхой давхарга юм аа. Өчигдөр л гэхэд, Газын зурвас дахь 2,2 сая хүнд (эдгээрийн 50 хувь нь хүүхдүүд! ) ус,хүнс,эм,шатахуун нийлүүлэхийн тулд гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төслийг АНУ ганцаараа хориг тавиад унагаачихлаа. ХАМАС бүлэглэлийг устгах нэрийдлээр палестины хүн амыг устгаж байна даа.
Zochin [66.181.160.45] 2023-10-19 13:59:34
Hamas iim yum bolno gedegiig medehiin deedeer medej baisan gol zorilgon izrailiin esreg laliin shashintnuudiin 2r front neelgej izrailiig gazariin horsnoos archih gehdee jiriin ard tumendee gai bolj baigaa yum