Дархан-Уул аймагт дурангийн аргаар хонинд зохиомол хээлтүүлэг хийжээ
Мах, ноосны чиглэлийн Меринос үүлдрийн цэвэр “Хуц”-ын гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолборт хийжээ.
Ингэхдээ 170 толгой Орхон, Үзэмчин, Монгол үүлдрийн хонийг тээгчээр ашиглан Австрали улсын “Gene Movers” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 30 гаруй мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн оролцож шилжүүлэн суулгах ажилбарыг хийсэн байна.
Тус ажлыг зохион байгуулсны үр дүнд малын тоо, толгой нь цөөрч, ашиг шим үүлдэрлэг байдал нь алдагдаж буй нарийн, нарийвтар ноост Хангай, Орхон, Ерөө үүлдрийн хонины ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанар сайжирч, зах зээлд өндөр үнэ, өртөг бүхий маш нарийн ноос үйлдвэрлэх боломж бүрдэх онцлогтой.
Мөн 200 толгой Хангай, Орхон үүлдрийн хонинд Австрали улсаас импортлон оруулж ирсэн ноос, махны Меринос үүлдрийн “Хуц”-ын гүн хөлдөөсөн үрээр дурангийн мэс ажилбар буюу лакгроскопийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх аж. Энэхүү ажлыг энэ сарын 19-21 хооронд Хонгор суман дахь ХХААХҮЯамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
зочин [192.82.65.120] 2023-10-20 11:03:33
манайх 4 улиралтай шүү. бодох л асуудал шүү.