Украин: Гурван өдөрт ялна гэсэн нь “600” болж уртсав!
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 606 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж, 20 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, ОХУ-ын Төрийн Думын депутат Андрей Гурулев, мөн Tendar гэх нууц нэртэй германы цэргийн экспертийн “dialog.ua/war” сайтад бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Гуравхан өдөр Киевийг авч, 7 хоногт Украиныг “чөлөөлөөд” амар сайханд нь жаргуулна гэсэн Кремлийн (хэрэг дээрээ В.Путины) цэргийн шахуу төлөвлөгөө 600 өдөр шөнийг өнгөрөөж, одоо зөвхөн ялагдахгүй, бууж өгч шившгээ тарихгүй байх зорилго дээр төвлөрчээ. Энэхүү “600”-г оросын цэргийн нэг сэтгүүлч Авдеевкад болсон тулалдаанаар жишээлэн ингэж бичжээ:–Эхний өдөр, 7 хоногийн дараа юу болсныг харьцуулъя. Бид цаашаа явах боломжгүй болж байна. Эхний өдөр байсан шиг зэвсэг техник хаана байна? Цэргүүд толгойгоо ч өндийлгөж чадахгүй цохилтод өртөж байна. Туслаач ээ!
Оросын цэргийн тусгай ажиллагааны дүр зураг энэ ганц өгүүлбэрт бүгд гараад ирсэн юм биш үү? Өнгөрсөн 7 хоногт Авдеевкаг авах гэсэн тулалдаан нь бас нэгийг нэмж хэлнэ. ОХУ юуны төлөө, юунд найдаж ийм их хүн, ийм их байлдааны техник гарздана вэ гэсэн асуултыг олон улсын цэргийн шинжээчид зэрэг зэрэг тавина. Хохирол 5:1 буюу алагдаж шархадсан орос цэрэг ямагт 5 дахин их. Бүх давшилт нь бүтэлгүй. Хоногтоо 55 танк, 1380 цэргээ ч алдсан байх шиг. Херсоны фронт дээр огцом хувиралт гарлаа. Украины цэрэг Днепр мөрний зүүн эрэгт гарч бэхжиж эхэллээ.
ATACMS украины зэвсэглэлд орж ирснээр зөвхөн 2 аэрдромд хичнээн олон Ka-52 нисдэг тэргээ алдав, агаарын довтолгооноос хамгаалдаг пуужинт зэвсгүүдээ ярайлгаж байгаад украины дронуудад 100% сөнөөлгөв. Аэродромоо хамгаалсангүй, 165 км хүртэл ATACMS нисдэг гэдгийг мэдсээр байж онгоц, нисдэг тэргүүдээ нууцалсангүй, одоо 300 км-т тусдаг нь очиж байна. Тэгээд яах юм?–оросын ТВ-үүдээр боож үхэх нь холгүй хашгачна.
“Украин энэ дайнд ялж байна”–германы цэргийн эксперт Tendar мөнөөх Авдеевкийн дэргэдэх ялалтаар нь тэгж дүгнэжээ. Оросын армийн давшилт дэндүү тэнэг байна, асар их хүчээ алдаж байна, үүнээс үзвэл Москвагийнхан өмнөх тулалдааны алдаанаасаа огтоос суралцаагүй нь илт байна, эрт орой хэзээ боловч Орос ялагдах нь тодорхой боллоо гэжээ.
Оросын армийн командлал маш харанхуйгаар, бүр муйхраар тулалдаанаа удирдаж байна, алдаанаас алдаанд шилжээд байна, оросын давших ажиллагаа Красногоровкад нэг удаа амжилт олсон, гэсэн ч яг дараа нь сул талаа харуулчихлаа. Энэ дайн чинь хөдөлгөөнт дайн. Хөдөлгөөнт дайнд оросын арми бэлэн биш нь 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш шувтан харагдлаа. Хөдөлгөөнт дайны тухай оросууд маш сул ойлголттой байна, оросын танкийн цуваа маш нарийхан зурвасаар цуварч яваад ихээхэн хохирол амссаныг бид тэр үед зөндөө харсан, одоо ч тэр тактик нь хэвээрээ, оросууд дэндүү оптимист төлөвлөгөөтэй давшиж орж ирээд хохирч байгаа нь гамшиг юм–герман мэргэжилтний үгс.
Бахмутад яалаа? Хохирлын хүчний харьцаа 10:1 буюу оросууд 10 дахин их. Энэ чинь хүлээн авшгүй үзүүлэлт. Оросын стратеги амьдрах чадваргүй юм байна. Одоо ч Бахмутад харагдаж байна. Оросын арми хориглолтын байршлаа аажмаар алдаж байна. Оросын хувьд давшилтынх нь хамгийн том алдаа бол маш ашиггүй стратеги сонгодогт байна. Хэрэв тэд Авдеевкаг эзлэн авч чадсан бол тэр 7 хоногийн хамгийн том үйл явдал болох байлаа. Гэтэл хүн хүчээ тэгж их гарздаад үр дүнд нь хүрээгүй нь Угледар, Бахмутаас ч долоон дор орлоо гэсэн үг.
Запорожид, фронтын өмнөд шугам дээр оросууд маш ихээр хохирч, хохирол нь ч өсч, ялангуяа артиллерээ маш ихээр алдаж байгаа нь харагдлаа. Украины хүчин маш зөв арга тактиктайгаар оросын артиллерыг жагсаалаас гаргаж чадаж байна. Орос их бууны галаар шүрших боловч үр дүн багатай, тэгж тэгж сум галт хэрэгслээ дуусдаг, зөрүүлээд Украин нь оросын ложистикийн төвүүдийг нэг нэгээр нь онилж жагсаалаас гаргадаг. Ийм нөхцөлд Орос давших гэж оролдох нь амиа хорлохтой адил. Ердөө л катастроф болно. Давшиж хүн хүчээ барахын оронд үр дүнтэй хориглон хамгаалая гэж санал тавьсан оросын генерал Иван Попов буруутаад ОХУ-ын БХЯ-наас хөөгдсөн.
Сая Авдеевка руу хий дэмий давшсаар тэгээд асар их хохирсноор бол Путин зөвхөн давшилтыг хүсдэг нь харагдлаа. Давшина, давшсаар байх болно, бас өөрт нь үнэнч байна, үгнээс нь зөрөхгүй–Путины зарчим.
Тэр зөвхөн өөртөө үнэнч байгаад нь шагнал өгнө. Авдеевкад ялагдлаа гэдгийг тэр сонсох ч дургүй. Гэтэл Авдеевка нь украинчуудын хувьд маш бага хүчээр найдвартай хориглон хамгаалж буй цайз бэхлэлт байжээ. Харин ч оросуудын ялагдлын ачаар Авдеевка нь украины сөрөг давшилтын салшгүй нэг хэсэг болж байна. Учир нь оросын асар их хүчийг тэнд тогтоон барьж, оросын арми давших тусмаа ихээр хохирч, гэхдээ давшилтаа цуцлахгүй давшсаар, давшсан болгоныг нь украин устгасаар, оросын асар их нөөцийг барна гэсэн үг болж байна. Энэ бол Оросын хувьд стратегийн алдаа, учир нь стратегийн нөхцөл байдлыг огтоос өөрчилж чадахгүй байна.
Орос ингэж их хүн хүчний нөөцөө барж байхаар харин ч нүүрлэн буй өвөл, ирэх жилд нөөцөө хадгалмаарсан. Гэтэл шал дэмий үрээд дууслаа. Алдсан тэр их хүн хүчний нөөц эргэж олдохгүй. Оросын дайн явуулах арга барил тун буруу байна, Украинд дайн хийж чадахгүй байна хэмээн би дүгнэлээ. Энэ бол стратегийн хувьд том алдаа, ирээдүйд Оросын цэргийн хүчин чармайлтад том гай чирэх болно. Энэ юу харуулав гэхлээр дайн явуулах арга барилын хувьд Украин нь үнэмлэхүй өөр, ялгаа маш их байгаа нь харагдлаа. Украины зэвсэгт хүчний сөрөг давшилтын эхний 7 хоногт украинчууд нь Авдеевка руу оросууд давшдаг шиг арга тактик сонгосон. Шуурган давшилтаар Запорожийн фронтод санаачилга авчихна гээд алдсан. Украины хүчин алдаандаа маш түргэн дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргасан. Шуурган давшилтаа зогсоосон, Оросыг сулруулах, бүх талаар сулрууж байж дараа нь аажуухан давших тактик сонгосон. Энэ л Украины хувьд дайнд ялах цэргийн зөв стратеги мөн–экспертийн дүгнэлт.
Оросын цэрэг Украинд бүтэлгүйтэх тусам оросын эрх баригчдаас санаанд багтамгүй ориг шийдэл сонсогдоно. В.Путиныг дэмжихгүй байгаа орос хүн бүрийг тусгаарлах юм уу, эсвэл устгах хэрэгтэй гэж Төрийн Думын депутат генерал Андрей Гурулев “Россия-1” ТВ-ээр хэнэг ч үгүй ярьж харагдав. Оросын хүн амын 20% буюу 29 сая хүн Путины дайныг дэмжихгүй байгаа ажээ. ОХУ нь 146.4 сая хүн амтай, 80% нь Ерөнхийлөгчдөө итгэдэг хэмээн Гурулев хэлэв. Энэ үнэн үү?
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Дашдэндэв [202.126.90.131] 2023-11-07 21:28:04
Оросууд өөрсдийгөө сайн зэвсэгтэй,сайн байлддаг гэдэг Бодолоос салж чадахгүй байнаа.Дэлхийн 2р дайнд ялсан баавгай одоо үед ялж чадахгүй дээ.Дэлхий өөрчлөгдсөндөө!!
Зочин [118.221.209.8] 2023-10-24 09:58:40
оросууд байлдах чадваргүй. ссср г оросууд биш ленин байгуулсан оросууд чадахгүй ганц украйныг ч эзлээд нэгтгэж чадсангүй . эзэнт гүрэн байгуулна гэдэг тийм амар юм биш
Зочин [59.153.112.40] 2023-10-26 10:11:20
Украина 43 сая иргэд нэг удирдлага доор эх орон ард түмнээ хамгаалаж орос нацистыг эх орноосоо хөөж устгаж бна слава украина
Зочин [59.153.112.40] 2023-10-26 10:08:55
Орос нацист түрэмгийлэгч улс задрана бид булаагдсан газар нутгаа буцааж авна бидны өвөг дээдсыг алаж хядаж байсныг бүү март
Зочин [59.153.112.40] 2023-10-26 10:06:41
Орос фашистууд 300 мянган шилдэг цэргээ алуулаж олон зуун мянга шархадаад зөнөг алуурчин путлерын өмнөөс үхэх орос согтуу иван алга орос хулмасууд киев харков чернигов сумская хирсон хотын дэогэд бут зохиуулаад ухраж зугтаж алуулаад сарсан хоншоороо тас зохиуулсан путлер шүдгүй арслан болсон цуст алуурчин орос одоо хаалттай дарангуулагч ядуу дээрээ ядуу болсон путлер оросыг сүйрүүлсэн хойд солонгосын хажууд оросыг авчирсан нацист өвгөн путлер
Зочин [202.126.89.62] 2023-10-25 23:27:53
Украинн хүн ам 53 сая байсан бол одоо ердөө 20-иод сая л үлдсэн гэнэ Дүрвэгсдийн ихэнх нь хөдөлмөрийн насны,,цэргийн настныхан,үлдэгсэдийн ихэнх нь хөгшид ахмадууд эмэгтэйчүүд хүүхдүүд ядуу доройчууд.Цэрэгт татах боломжтой хүмүүс 2 сая орчим гэж тооцдог ч одоо дайнд жилд амйа алдаж шархдаж байгаа хүмүүс 1,3 сая гэсэн тоо байна.Цэргүүдийн дундач нас 40, Ахмадууд, насанд хүрээгүй өсвөр насныхан эмэгтэйчүүдийг хүртэл цэрэгт татаж, эмэгтэйчүүдээр хохирлыг нөхөхөд хүрсэн бололтой. Фронтын зарим цэгүүд дэх цэргийн 20 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тоо байна лээ.Сайтар бэлтгэгдсэн цэргүүд нь бараг бүрэн үрэгдсэн,одоо амиа алдагсдын ихэнх нь бараг бэлтгэлгүй шинэ ирэгсэд. Оргогсод,бууж өгөгсөдын тоо эрс өсжээ.Ийм арми ,тэгээд оросуудын эсрэг яаж амжилттай дайтах билээ.Цэргийн хохирол нь ОХУ-ынхаас бараг 10 дахин их.тэгээд барууны дэмжлэг эрс багасаж төлөвтэй болсон боллоо. Украиныг хичнээн ч дэмжээд үр дүн гарахгүй нь баруунд тодорхой болсон байна.Нацистаас Украиныг бүрэн цэвэрлэж, цэрэг зэвсэггүйжүүлж,төвийг сахисан энхийн орон болгох ОХУ-ын санал хэрэгжихэд нилээд ойртож байгаа бололтой. Украины талаас аюул хэвээр байхад оросууд тэмцлээ зогсооно гэж байхгүй.Энэ аюулыг устгах гэж л цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн
Зочин [202.21.108.10] 2023-10-25 16:47:09
Одоо Энэ мэдээлэлийн дайнд итгэх юм байхгүй. Ялангуяа Зеленскийн үгэнд ямар ч үнэн байхгүй НАТО-гийн суртал нэвтрүүлэгч Зеленскийн амаар худлаа ярьж бичдэг. Харин одоо л тэд буруу гэдгээ жаахан ч гэсэн ойлгож эхэлж байх шиг байна.
Зочин [103.41.93.49] 2023-10-23 18:25:00
одоо хэнд ч хэрэггүй дайнаа зогсоовол таарна. Орос эзэлсэн нутгаа тогтоож аваад эртхэн энхийн гэрээ байгуулсан нь дээр. Аягүй бол цаадах нь крымтэй юутай хээтэй нь буцааж аваад ялалтын тугаа хатгана шүү. Аль аль талаасаа манай хүн амын гуравны нэг шиг хүн үрэгдсэн нь тодорхой. Дагаад энд тэндгүй дайны хэнээтнүүд толгойгоо өндийлгөж эхэллээ. Ямар сайн байхав дээ. Манай сайн эрчүүд ч дутахгүй олон юм сошиалаар донгосцгоогоод удлаа...
Зочин [66.181.161.37] 2023-10-23 15:03:02
Орос олон оронтой зэрэг байлдаж бн
Зочин [124.158.65.138] 2023-10-23 14:47:46
барууны зэвсэг хөлсний цэрэг олон тэрбум долларын хаялга байхгүй бол ухрайн 3 өдөрт л нияд шүү дээ.
Зеленскийг юү гэх вэ? [66.181.181.227] 2023-10-23 20:50:01
Харин тийм ээ. Гадаадын зэвсгийн мөнгөнд ард түмнээ "өлгийдөж" байгаад оросуудад алуулж дуусч байгаа Зеленскийг ХЭН гэх вэ? Сайн төрийн тэргүүн гэх үү? Ард түмнээрээ наймаалагч гэх үү? Иргэдээ алуулж дуусч байгаа учир муу алуурчин гэх үү?
Зочин [66.181.187.61] 2023-10-23 13:11:49
"Дайны одоогийн бидний гол зорилго бол түрэмгийлэгчидийн аль болох олон цэргийг нэг өдөрт устгаж , техникийн их хохирол учруулж явах юм. Энэ дайн хэдэн жил ч үргэлжилм магадгүй" гэж Зеленский мэдэгсэн. Ер нь оросуудийг аль болох олныг тамруу нь явуулаад байхад ирээдүйд учир бий
Зочин [124.158.65.138] 2023-10-23 14:48:23
эхлээд гошного чи там руу оччихсон шүү
Эх оронч [103.168.34.51] 2023-10-23 12:54:06
Орос ялагдаж мөхөх нь Монголчууд эргэж хүчирхэгжих зам чөлөөтэй болж байна гэсэн үг. Монголчуудын түүхийн өст дайсан орос мөхөж байж Монгол хүчирхэгжинэ.Хурай! Хурай!
Зочин [203.23.199.101] 2023-10-25 11:48:20
үхсэн хатсны чмнь монгол
Зочин [124.158.65.138] 2023-10-23 14:48:48
АН-уус тарвагын тархи угаалт ха ха ха.
Zochin [66.181.161.212] 2023-10-23 11:55:13
Ingeed hoid zugiin shar hulmasuud buren yalagdaj,Putinii huzuund duujluuriin ols uglagdah ni ulam todorhoi bolj bna daa..
Зочин [66.181.186.251] 2023-10-23 12:40:39
66.ф81.161.212-өмхий данжаагийн шээсийн шээс үхэж далд ор
Дайн удаан явагдна. Зеленский ирэх хавар солигдно. [66.181.160.21] 2023-10-23 11:48:45
Оросууд "энэ дайн удаан явагдна" гэдэгээ өнгөрсөн жилийн зун мэдэгдсэн. Тэд "СВО бол 3-4 жил болноо" гээд анхнаасаа хэлсэн, сонсоогүй юм уу? Гэнэтийн зүйл биш ш дээ. Тэгээд оросууд эдийн засгаа дайны горимд шилжүүлсэн. Харин үүнд нь Украйн өөрийн эдийн засгаа тохируулж чадаж байгаа юм уу? Украйнчууд сүйтгүүлээд, алуулаад, хүн ам нь цөөрөөд, хямралд ороод БУДАА болж байна. Дээрээс нь Израйльд дайн эхлээд гадаадын тусламжийн урсгал нь эрс багасч эхлэсэн. Хэцүү байгаа ш дээ.
Зочин [173.66.93.130] 2023-10-23 11:35:46
Тэнэг үхэрнүүд дуугаа тат
самбуу [59.153.85.151] 2023-10-23 11:17:58
Ганц Украйн биш НАТО болон холбоотон бусад улсуудтай орос тулалдаж байна даа
Зочин [203.91.115.40] 2023-10-24 13:09:47
Путин л оросуудтай тулалдаж байна.
Зочин [202.9.40.151] 2023-10-24 05:38:19
Үнэн дээ
Зочин [172.56.241.221] 2023-10-23 10:26:27
Украйн хүмүүс цөөрч л байьал болоо шт
Зочин [202.21.108.10] 2023-10-25 15:36:43
Оросууд ганц Украйнтай биш НАТО-тай байлдаж байна.НАТО болон АНУ, ЕХ бүх хүч, хөрөнгө зэвсгээрээ тусалж, хөлсний цэргээ оруулж байлдуулж байгаа ч Украйны нацист, фашистууд ялагдаж байна. Одоо эвээн тэтгэгч нар нь залхаж Зеленскийн ганцаардаж хэзээ хэзээгүй сөнөх нь гарцаагүй болж байна.