Газын зурвас руу тусламж илгээх ажиллагааг зургаан улс хамтран зохицуулна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ, Их Британи, Итали, Канад, Франц, Герман улсын удирдагчид утсаар ярилцсаныхаа дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурваст үзүүлэх тусламжийг бүс нутаг дахь түнш орнуудтай хамтран зохицуулах үүргийг хүлээлээ. Эдгээр улсын удирдагчид Израилыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тус улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг дахин нотолсны сацуу энгийн иргэдийг хамгаалах олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөхийг уриалав. Түүнчлэн барьцааны хоёр иргэнийг сулласныг сайшаагаад, үлдсэн хүмүүсийг нэн даруй суллахыг уриалсан байна.

"Тусламж шаардлагатай байгаа палестинчуудад тусламж хүргэх хүмүүнлэгийн анхны цуваа ирсэн тухай мэдэгдлийг сайшаагаад, хүнс, ус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хүмүүнлэгийн хэрэгцээг хангахад шаардлагатай бусад тусламжийг тасралтгүй, аюулгүйгээр хүргэхийн тулд бүс нутаг дахь түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах үүргийг зургаан улсын удирдагчид хүлээлээ” гэж Цагаан ордны цахим хуудаст нийтлэгдсэн хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Мөн мөргөлдөөн хурцдахаас сэргийлэх, Ойрхи Дорнодод тогтвортой байдлыг хадгалах, түүнчлэн "улс төрийн зохицуулалтад хүрч, бат бөх энх тайван" тогтоохын тулд бүс нутгийн түншүүдтэйгээ дипломат ажиллагаагаа зохицуулахаар тохиролцсон байна.

АНУ болон түүний холбоотнууд Палестины ХАМАС бүлэглэлийн эсрэг дайнд Израилыг дэмжиж байгаа юм. Вашингтон цэргээ илгээхээр төлөвлөгөөгүй боловч Иран болон тус улсыг дэмжигч бүлэглэлүүдийг дайнд оролцохгүй байхыг урьдаас анхааруулсаар байгаа бөгөөд тэднийг тогтоон барихын тулд нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны цохилтын хоёр бүлэг, мөн THAAD пуужингийн довтолгооноос хамгаалах систем, "Патриот" пуужингийн системийн нэмэлт батальонуудыг тус бүс нутаг руу илгээжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.