Өмнөд Солонгос, АНУ, Япон анх удаа агаарын цэргийн сургуулилалт хийлээ

Aдмин / Гадаад мэдээ

Солонгосын хойгийн ойролцоо АНУ, Японы агаарын цэргийн хүчинтэй хамтран гурван талын агаарын цэргийн анхны сургуулилалтыг ням гарагт хийлээ гэж Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин мэдээлжээ.

Уг сургуулилалт нь Умард Солонгосын зүгээс учрах пуужингийн болон цөмийн аюул занал өсөн нэмэгдэж байгаа энэ үед батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь хоёр талын агаарын сургууль хийж байсан бөгөөд гурван улсын ийм сургуулилалтыг анх удаагаа хийсэн байна.

Ням гаргийн агаарын сургуулилалтад Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин, АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч онгоцууд оролцож, мягмар гарагт Өмнөд Солонгосын агаарын баазад газардсан АНУ-ын стратегийн бөмбөгдөгч В-52 онгоцыг дагалдан нисжээ.

Сөүлийн ойролцоох Соннам хотод хоёр жилд нэг удаа болдог батлан хамгаалах салбарын үзэсгэлэнгийн үеэр нислэг үйлдэж, Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцуудтай хамтарсан сургуулилалт хийсний дараа цөмийн зэвсэг тээх хүчин чадалтай уг онгоц Өмнөд Солонгост газардсан юм.

Цэргийн хамтарсан сургуульд оролцохоос өөр шалтгаанаар АНУ-ын В-52 стратегийн бөмбөгдөгч онгоцыг Өмнөд Солонгост байрлуулсан нь ховор тохиолдол гэж шинжээчид үзэж байна. АНУ болон тус улсын Ази дахь аюулгүй байдлын хоёр холбоотон орон болох Өмнөд Солонгос, Япон гурван талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх болно гэж Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин мэдэгджээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [118.221.209.8] 2023-10-24 10:09:10

солонгост үхэрт шинэ өвчин гарсан үхрийн мах идэж болохгүй шүү

Зочин [103.212.117.44] 2023-10-23 13:21:44

Дэлхийн гуравдугаар дайн эхэлвэл дэлхийн бүх улс орнууд хоёр хуваагдаж дэлхийг хамарсан том дайн үүснэ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.