Өмнөговь аймагт 11 дүгээр сараас хавдрын хими эмчилгээг хийж эхэлнэ
“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Хавдрын хими” эмчилгээг хийж эхлүүлэх зорилгоор нэг жилийн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эмч, хүний нөөцийг сурган, хими эмчилгээний тасгийн засвар, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийжээ.
Үүний үр дүнд 2023 оны 11 дүгээр сараас хими эмчилгээг хийж эхлүүлэхээр өрөө, тасалгааг тохижуулан, тоног төхөөрөмжийг байрлууллаа.
Хавдрын хими эмчилгээний бэлтгэл ажил бүрэн хангагдан, 11 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл