Амазон мөрөн ширгэснээр эртний хадны зургууд ил гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

Бразилд сүүлийн 100 гаруй жилд тохиогоогүй ган гачгийн улмаас Амазон мөрний ус ширгэж, эргийн дагуух хаднууд дээр 2000 жилийн өмнө сийлсэн хүний нүүрний дүрстэй сүг зургууд ил гарч иржээ.

Хадны зарим зургууд өмнө нь илрүүлж байсан боловч одоо тэдгээрийн гарал үүслийг тогтооход тус болох маш олон тооны сийлбэрүүд ил гарч ирсэн тухай археологич Хайме де Сантана Оливейра ярьж байна.

"Эдгээр сийлбэр нь эртний буюу колоничлолын өмнөх үед хамаарна. Бид эдгээрийн насыг нарийвчлан тогтоож чадахгүй боловч тухайн газар нутагт хүн амьдарч байсныг нотлох баримтад үндэслэн 1000-2000 жилийн настай гэж үзэж байна" гэж судлаач дурдлаа.

Амазоны хойд эргийн Рио Негро, Солимоес голуудын цутгалан дахь Понто дас Лажес гэдэг чулуурхаг газраас тэдгээр сийлбэрүүдийг илрүүлэн олжээ.

Х.Оливейрагийн ярьснаар, эдгээр сийлбэр нь анх 2010 онд илэрсэн ба энэ жилийн ган гачгаас үүдэн Рио Негро голын усны түвшин долоодугаар сараас хойш 15 м доошилсноор их хэмжээний хад чулуу, элс ил гарчээ.Амазоны уугуул оршин суугчид европчуудыг ирэхээс олон зуун жилийн өмнө сум, жадаа хурцалж байсан болов уу гэмээр хадны ховил мөн олдсон байна."Энэ удаад бид олон тооны сийлбэрээс гадна хаданд сийлсэн хүний ​​нүүрний дүрстэй сүг зургуудыг олсон" гэж Х.Оливейра онцоллоо. Тэрбээр Бразилийн Үндэсний түүх, урлагийн өвийн хүрээлэнгийн (IPHAN) ажилтан бөгөөд түүхэн дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтыг хариуцдаг юм.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.17] 2023-10-26 14:38:23

Medej sh Dee hamag delhii tom uurhai gaztiin gursiig erguulj bgaa yum chini. Yag Manai Mongoltoi Hyataduudad buh much huringuu zugeer ugdugtei Adil USA in medliin tarianii tyraaltai oron.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.