Оросын тэрбумтан А.Кузьмичевыг Францад баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын "Альфа" группыг үүсгэн байгуулагчдын нэг болох Алексей Кузьмичевыг мөнгө угаасан хэргээр Францад баривчилсан тухай “Le Monde” сонин мэдээлжээ.

Францын Үндэсний санхүүгийн прокурорын газрын мэдээлснээр, баривчилгааны үеэр хэд хэдэн газарт нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, А.Кузьмичевын Парис дахь орон сууц, Сент-Тропез дахь түүний эдлэнд явуулсан нэгжих ажиллагаанд 60 орчим хүн оролцсон ба их хэмжээний бэлэн мөнгө байсныг илрүүлжээ. Одоогоор А.Кузьмичевийг ямар хэрэгт буруутгаж байгаа болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх талаарх тодорхой мэдээлэл алга байна.

Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа А.Кузьмичевыг Европын Холбооны (ЕХ) хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан бөгөөд тус холбооны удирдлагын үзэж байгаагаар, тэрбээр "Оросын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг" ажээ.

Хуулийн дагуу хоригийн жагсаалтад орсон А.Кузьмичевын эд хөрөнгийг хурааж, ЕХ-нд нэвтрэхийг хориглох ёстой бөгөөд тэрбээр хоригт орох үедээ Францад амьдарч байжээ.

Михаил Фридман, Герман Хан, Петр Авен, Андрей Косогов ба Алексей Кузьмичев нарын хамтран эзэмшдэг "Альфастрахование" компани нь Украин дахь Оросын армийн цэргийн техникүүдийг даатгалд хамруулах үйлчилгээ эрхэлдэг аж. Тодруулбал, 65 цэргийн анги болон Оросын гвард, Батлан ​​хамгаалах яамны харьяа байгууллагуудын автомашинуудыг тус компанид даатгуулжээ.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-03 15:03:34

тэрбумтанг нугалсалж болж байна шүү дээ. монголын хулгайч тэрбумтангуудаа нугасалж төрөөс үүрд зайлуул. саран ижий гээд илт байж байнаа.

Зөвлөгөө [66.181.188.50] 2023-11-02 10:00:07

Улныхан өвдөгнийх болохоо л бод өөрсдийгөө хичээ ккк

Зочин [139.5.217.27] 2023-11-02 00:16:51

Манайхан ингэж хэрэлдэж байхаар өөр өөрийн дэмжиж байгаа улсдаа очоод байлдаач 2 тал хоёулаа хөлсний цэрэг авч байгаа

Жоол хүлээйдээ. [66.181.160.73] 2023-11-01 11:26:11

Одоохондоо еврейчууд, уучлаарай, европчууд ингэж сүржигнэж л байгаа юм. Украйн устаж бутраад, Европ өөрийн бензин, солярк, газгүй болохлээр Европ шаал өөрөөр донгодож эхлэнэ. 10 жил хүлээчих.

Зочин [66.181.189.71] 2023-11-01 23:37:21

Ёвроп аль 22 онд түлш газ бёнзин тосны асуудлаа үүрд шийдчихсэн энэ дайн орос архичдыг дэлхийд таниулсаан ашгүйдээ одоо оросыг бутрахыг харах үлдсэн

Зочин [66.181.179.165] 2023-11-01 21:25:30

Америкийг дагадаг Морь Унасан Толгойгүй Улсууд хаана очиж будаа болж Арслангийн Өгөөшинд унахаа мэдэж байгаа биз дээ

Зочин [223.39.251.172] 2023-11-01 16:34:58

НОВШ. 10. БОЛОХГҮЙ. 5. ЖИЛД. ДООШОО. ОРНО АМСГАА. НАР

EXолбоо аргаа барж байна даа хөөрхийс [202.179.21.218] 2023-10-31 22:34:16

Хаха

Зочин [66.181.161.58] 2023-10-31 17:48:29

Муу фашист гахай ороzдоо амьдрахгүй, европ.д амьдарна айн? Нийтлэг ороzуудын төрх харагдаж байгаамдаа.

Зочин [202.55.188.97] 2023-11-02 23:08:00

Эргүү мал минь хүн хаана амьдрах нь чамд ямар ч падлий байхгүй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.