Ли Көчяныг оршуулах ёслол пүрэв гарагт болно

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчяныг оршуулах ёслол 11 дүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох бөгөөд түүний шарилыг чандарлана.

Энэ өдөр гашуудлын тэмдэг болгож Тяньаньмэний талбай, Ардын Их хурлын ордон, Гадаад хэргийн яам болон орон даяарх засгийн газрын байгууллагууд дахь Хятад улсын төрийн далбааг бөхийлгөнө.

Ли Көчян аравдугаар сарын 27-нд Шанхай хотод зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгссөн тухай урьд нь мэдээлсэн билээ. Ли Көчяны шарилыг Шанхайгаас Бээжинд хүргэсэн байна.

Тэрбээр 2013-2023 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын албыг хашиж байлаа. Энэ оны гуравдугаар сард түүний халааг Ли Чян авсан юм. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, Ли Көчян усан санд сэлж байхдаа зүрхний шигдээс болсон байна. Тэрбээр өмнө нь титэм судсыг залгах мэс засал хийлгэж байсныг тус сонины эх сурвалж дурджээ

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.