Доналд Трампын “Айова” мужид тэргүүлж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дундах мэтгэлцээн өрнөж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт “Des Moines Register” болон “Mediacom” гэх томоохон хэвлэлийн компаниудын хамтран Айова мужид нэр дэвшигчийн талаарх судалгааг явуулжээ. Үүнд нийт 400 гаруй иргэд хамрагдсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд экс ерөнхийлөгч 46 хувийн санал авч тэргүүлжээ. Түүний араас Флорида мужийн амбан захирагч ДеСантис, Никки Хейли нар 16 хувийн саналтайгаар бичигдэж байна.

Тэрбээр холбооны шүүхэд дөрвөн эрүүгийн хэрэг, гурван иргэний хэргээр шалгагдаж байгаа билээ. Гэвч эдгээр хуулийн асуудал түүний компанит ажилд тийм ч их хохирол учруулахгүй бололтой. Учир нь Айова мужид хамгийн их санал авч тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, хүч чадлаа харуулж байна. Мөн дээрх судалгаанд хамрагдагсдын 65 хувь нь ирэх оны арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэг дэвшигч одоогийн ерөнхийлөгч Жо Бейданыг ялж чадна гэж хариулжээ. Санал асуулгыг зохион байгуулсан Ж.Анн Селзер “Трамп энэ талбарт давамгайлсан тоглогч хэвээр байна. Түүний нэр хүнд наймдугаар сараас хойш эрс дээшилсэн” гэв. Бүгд найрамдах намын олонх нь Трампыг буруутгаж байгаа хэргүүдийг улс төрийн зорилготой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.