Кремль: Дагестанд болсон жагсаалд барууны орнууд буруутай

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрөгч Ням гарагт ОХУ-ын Дагестан муж улсын нийслэл Махачкала хотод Израилыг эсэргүүцэгч иргэд Израилын Тель Авив хотоос ирсэн иргэний агаарын тээврийг бүсэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэг гарсан. Оросын аюулгүй байдлынхан тэднийг албадан тарааж, 60 орчим жагсагчийг баривчилж, 20 орчим иргэн албадан тараах ажиллагааны үеэр бэртэж гэмтсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлиэс албан мэдэгдэл гаргалаа. Үүндээ Дагестанд болсон явдал бол барууны өдөөн хатгалгаар гарсан хэрэг гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Жагсагчид Тель Авиваас ирсэн онгоцыг бүслэхдээ Израил иргэдийг хайж, заналхийлж байсан талаар мэдээний агентлагууд үзүүлж байсан юм. Оросын аюулгүй байдлынхан тэднийг албадан тараасан даруйдаа нисэх онгоцны буудлыг хааж, Даваа гарагийн өглөө эргэн нээсэн байна. Мөн Израилаас Умард Кавказ руу чиглэлтэй нислэгүүд Дагестаны Махачкала биш өөр хотууд руу түр хугацаанд чиглэлээ өөрчилж нисэхээр зохицуулсныг Оросын иргэний агаарын тээврийн агентлагаас мэдээлсэн. Онгоцонд байсан зарим Израил иргэдийн хэлж байгаагаар жагсагчид онгоцноос бууж байсан зорчигчдоос нэг бүрчлэн Израил уу, палестин уу гэдгийг нь асууж байсан байна. Аз болоход Израилын зорчигчид орос хэл мэддэг байсан нь аминд орлоо гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Дагестан бол Оросын Холбооны нэг муж улс, Умард Кавказад Халимаг улстай хиллэн оршдог, олонх нь мусульман шашинтай муж улс юм. Тэгвэл энэ жагсаалтай холбоотой Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гадны нөлөөтэй жагсаал гэсэн мэдэгдэл гаргасан байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж, Дагестаны жагсаалд барууны орнуудын өдөөн хатгална бий гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч ”Дэлхий дахин Ойрх Дорнодын асуудал яаж эхэлснийг сайн мэднэ. Израилын ард иргэд рүү алан хядагч бүлэг халдаж, байж болшгүй зүйл хийсэн. Гэвч тэр алан хядагч бүлэгт хариуцлага тооцож, шийтгэл амсуулахын оронд өш хонзон авахыг урьтал болголоо. Өнөөдөр Газын зурваст өрнөж буй хүмүүнлэгийн хямралаас ашиг хонжоо хүртэх хүмүүс бол АНУ болон түүний холбоотон улсууд юм гэдгийг бид харж байна. Дагестанд болсон хэрэг ч мөн барууны орнуудын тагнуулын үйл ажиллагааны өдөөн хатгалга дор болсон явдал гэж манай улс үзэж байна” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч Путины гаргасан энэ мэдэгдлийг АНУ-ын зүгээс ор үндэсгүй, нотлох баримтгүй, байж боломжгүй гүтгэлэг гэж үзэж байгаагаа мөн өнөө илэрхийллээ. Цагаан ордны зүгээс Оросын улсад нь ямар нэгэн асуудал болоход бусад улсыг буруутгадаг байр суурийг ямагт илэрхийлдэг. Энэ удаагийнх ч ялгаагүй, цэвэр үзэн ядалт дээр суурилсан гүтгэлэг гэж мэдэгдсэн юм. Харин Израилын зүгээс ОХУ-ын удирдах дээд байгууллагыг Израилын ард иргэдийг өөрийн улсдаа аюулгүй байдлыг нь хамгаалж, Дагестанд болсон шиг явдал дахин гаргуулахгүй байхыг хүссэн байна.


Сэтгэгдэл

Зочин [73.71.17.237] 2023-11-07 07:14:05

Одоо бүр бүх буруу баруун болон америкт.Хуцдаг муу алуурчин бэ.Орсууд өөрсдөө дэлхийн номер нэг террорист орорн болсон доо.Хаана алаан хядаан дайн байлдаан тэнд орсууд.Дайны хэнээрхэлээ болиод ард түмнээ бодоосой.

зочин [202.126.90.7] 2023-11-01 21:35:26

Энэ бүх бусармаг явдал дайн түрэмгийлнлийн ард АНУ болон барууныхан л байгаа нь тодорхой ОХУ зөв мэдэшдэл гаргасан.

Зочин [66.181.179.126] 2023-11-01 15:23:54

Medrel muudsan yum shig bna

Зочин [202.179.21.218] 2023-11-01 13:45:13

Одоо П-н үгийг тоож сонсдог хүн байхгүй.

зочин [202.126.90.7] 2023-11-01 21:32:25

Путин зөв мэдэгдэл хийсэн буруутан АНУ яах аргагүй үнэн.

зочин [66.181.181.124] 2023-11-01 11:21:13

Байден нэг буруу үйлдэл хийвэл огцорохдоо хүрнэ. Путин хүн алсан ч хамгаалалтын хууль өөртөө гаргуулсан ялгаа байна аа. Путин 25 улсас өөр улсад айлчлах эрхгүй болсон Шинэ оросууд их өөрчлөгсөн байна. Нөгөө сайхан цагаан Иван төрөл арилжжээ. Анхнаасаа Кримээ эзлээд хилээ идэвхтэй хамгаалсан бол олон орос залуучууд үхэж шархтан болохгүй байв.

Путин л хэлснээс биш. [66.181.160.73] 2023-11-01 10:34:19

Шаал хогийн юм болж байх юм. Израйлаас хөөрсөн онгоц Дагестанд буухыг эсхүл нутгийн араабууд, эсхүл АНУ-ын тагнуулууд урьдчилж мэдээлж ийм новшийн өдөөн хатгалга хийсэн. Хүн алуулсан бол яах уу? Путины хэлсэн зүйл үндэслэлтэй, ер нь ҮНЭН болж байна.

Зочин [66.181.190.146] 2023-11-01 10:19:02

Путин дарга яг голыг нь үнэн зөвөөр нь олж хэлдэг. Үнэн. Путин дарга бол дэлхийн хэмжээний суут удирдагч,шалгарсан улс төрч, ухаалаг, хэрсүү,төгс манлайлагч,онцгой хүн.

зочин [202.126.90.7] 2023-11-01 21:33:27

Яг зөв дүгнэлт хийж мэдэгдэл гаргасан байна.

Зочин [66.181.179.126] 2023-11-01 15:27:10

Tenegtej uguh yum aa. Hunuus iimm teneg uzel bodoltoi bolohoor Mongol hugjihgui bna.

Зочин [104.192.3.74] 2023-11-01 08:12:12

барууны цөөврүүд л хутгаж байгаа, өөр хэн байхав

Bsn [66.181.181.20] 2023-10-31 20:59:48

Lalud gej er ni haashaa pizdanud ba a nohoi shig urjine bolj butehgui,hun alj talsan l uls bhin ihenhi ni yduu het shashinjsan soelt ertuntstei zeregced yvj boldogui l ym bh da bolohgui bol shudarchihval enh taivan ch ymu

Mgl [91.141.39.164] 2023-11-01 00:20:40

Chi muusain Lal shadhintnuud geheesee umnu ehleed Tuuhiig n unsh. Yagaad Musilman uud ingeed bdgiig ergeed neg har!!! Amerika Britani EU nar yu hiigeed bdgiig har. Daraa n naad ugee hel. Oilgosonuu? Mongold haanaas ch yum neg garuud ireed ene minii Nutag gewel chi yah we???

H [66.181.176.238] 2023-10-31 20:14:04

Пүтин биш орлон тоголгч нь байх шиг байна

Зочин [66.181.180.82] 2023-10-31 20:50:46

хуцдаг гөлөг вэ..мал минь.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.