Израил улс гал зогсоохгүй гэж мэдэгдэв
Ойрх Дорнодын бүс нутагт мөргөлдөөн эхэлснээс хойш Хамас бүлгийн барьцаанд 200 гаруй иргэн байгаа талаар мэдээлж байсан. Өнгөрсөн хугацаанд Хамас бүлэг АНУ-ын 2, Израилын 2 гээд нийт 4 иргэнийг сулласан. Тэгвэл өнгөрөгч шөнө барьцаанд байгаа гурван эмэгтэйн бичлэгийг Хамас бүлгийн зүгээс олон нийтэд цацсан байна. Израилын ерөнхий сайд Бинъямин Нетанъяху энэ бичлэгийг “Хамас бүлэг сэтгэл зүйн дайралт, ухуулга” явуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж, дайныг зогсоохгүй гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Хамас бүлгийн цацсан бичлэг дээр Израилын ерөнхий сайдын зөвлөх Марк Регев “уг бичлэгт агуулагдсан ганц эерэг зүйл нь барьцааны иргэд амьд байгаа нь юм” гэсэн дүгнэлтийг өглөө. Гэвч энэ бичлэг дангаараа барьцаанд байгаа иргэд өдөр тутамдаа аюулгүй орчинд байгааг харуулах баталгаа болж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Хамас бүлэг нэг л өдөр хүмүүнлэгийн сайн дурын байгууллага болж гарч ирээд барьцааны иргэдийн бичлэгийг цацаад байгаа юм биш. Хамас бүлэг бол харгис, хэт туйлшрагч, хүний ёсонд нийцэхгүй байгууллага гэсэн дүгнэлтийг өглөө.
Мөн Хамас бүлэг барьцаанд байгаа иргэдийг зүгээр байж байгаад суллахгүй, олон улсаас дарамт шахалт үзүүлж байж суллана гэж тодорхойлсон байна. Израилын тал барьцааны иргэдийг суллуулахын тулд бүх хүч чармайлтаа гаргаж, цэргийн үйл ажиллагаагаа явуулсаар байна гэж мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Нетанъяаху ч мөн дайныг зогсоох эсэх тал дээр байр сууриа тодорхой болгохоор албан мэдэгдэл гаргасан. Үүндээ одоо гал зогсооно гэдэг бол алан хядагч Хамас бүлэгт бууж өгч байгаа хэрэг гэсэн байр суурийг илэрхийлээд, библээс эш татаж, “энхийн цаг гэж байдаг, дайны цаг гэж байдаг. Одоо бол дайны цаг юм” гэж онцоллоо. Нетанъяхугийн мэдэгдэлтэй зэрэгцэн 2011 онд Хамас бүлгийн барьцаанаас Израилын цэргийг суллуулж байсан зуучлагч BBC агентлагт одоогийн Хамас бүлгийн барьцаанд байгаа иргэдийн нөхцөл байдал, ирээдүйн талаар хөндсөн ярилцлага өгсөн байна.
Израилын тал хэдийгээр одоо ч Хамас бүлгийг устгана гэсэн хатуу байр суурийг илэрхийлсээр байгаа ч өчигдөр шөнийн барьцааны хүмүүсийн бичлэг Израилын талыг шийдвэр гаргахад улам хүндрэлтэй болгоно гэж харж байгаагаа илэрхийлсэн байна. Хамас бүлгийн зүгээс Израилын хорионд байгаа 6-7000 Палестины хоригдлыг суллуулах сонирхолтой байгаа. Хоёр тал хорионд байгаа иргэдийнхээ хэчнээн хувийг цэрэг, дайны гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг таашгүй. Тиймээс барьцааны иргэдийг бүгдийг нь нэг дор суллуулна гэдэг бол Израилын талд ч, Хамасын талд ч төвөгтэй асуудал юм гэсэн дүгнэлтийг өгсөн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.56] 2023-11-02 15:38:10
NO WAR ГАРУУД ЯАХЫН....
Иргэн [59.153.113.155] 2023-11-02 08:33:47
Израиль 1000, 1000 гэм зэмгүй хүүхэд бөмбөгдөж алуурчин ард түмэн гэдгээ нотлов
Зочин [103.57.93.149] 2023-11-01 23:26:43
"Муу эр дайнд хөөрдөг" гэдэг тул Монголчууд гадаадад болж байгаа дайнуудад хутгалдахгүй байсан нь дээр.
Bsn [66.181.181.20] 2023-10-31 21:01:14
Manai avgai shig l ym ba uurt ymarch buru bhgui
зочин [202.9.47.7] 2023-10-31 20:22:01
Хамас бүлэглэлийг буруутгах өмнө Израйль хүний нутгийг булаан эзэлчихээд газартай тэгшилнэ гэх сүрдүүлгээ ухамсарлаасай