Дэлхий даяар 4,4 сая иргэншилгүй хүн байна
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн 95 оронд хамгийн багадаа 4,4 сая хүн иргэншилгүйгээр амьдарч байгааг тогтоожээ. Аль ч улсын иргэншилгүй учир эдгээр хүмүүс хүний эрхийн болон наад захын үйлчилгээ хүртэж чаддаггүй. Жишээлэхэд, аливаа улсын иргэн гэдгийг нь нотлох бичиг баримт байхгүй учир эмнэлгийн үйлчилгээ, халамжийн үйлчилгээ, сургууль, хууль ёсны ажил эрхлэлт зэрэг нь бараг боломжгүй байдаг. Түүнчлэн аль ч улс оронд арьс өнгө, үндэстэн ястны цөөнхийн бүлгийн хүмүүс иргэншилгүй байх нь олонтоо тул ялгаварлан гадуурхалтыг улам нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Иргэншилгүй хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тэдэн рүү чиглэсэн хууль дүрэм, бодлогыг багахан л өөрчлөхөд хангалттай гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүн тайланд дурдсан байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-11-07 15:54:30
зэрлэгээрээ байгаа тоо үл мэдэгдэх хүмүүсийг бас тоонд тооцсон уу?