Трампын залилангийн шүүх хуралд Иванка Трамп гэрчийн мэдүүлэг өгнө

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний “The Trump Organization” компанийн удирдлагууд, хөвгүүд нь 250 сая ам.долларын залилангийн хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэдэнд холбогдох иргэний хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлжээ. Тэднийг олон жилийн турш татвараа нуун дарагдуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татсан байна.

Шүүгч шүүх хурлын үеэр Дональд Трампын охин Иванка Трампыг биеэр ирж, гэрчийн мэдүүлэг өгөхийг шаарджээ. Шүүх хурал орон нутгийн цагаар лхагва гарагт болох бөгөөд Дональд Трамп хүүхдүүдээ ийнхүү шүүхийн хаалга татуулах болсондоо ихэд бухимдаж байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна.

Иванка Трамп олон нийтийн хараанаас хол байхын тулд Майами руу нүүж, тэндээ суурьшин амьдрах болсон. Гэвч энэ удаагийн шүүх хурал түүнийг дахин олны өмнө гарахад хүргэж, хэвлэлийнхэн түүнээс асуулт асуухаар бэлтгэж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-08 13:45:12

нөгөө дуурайх гээд байдаг АМЕРИКТ чинь хууль байна. ДУУРАЙ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДЭЭ ЦААЗЛА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.