Япон Улс пуужингийн довтолгооноос хоргодох сургуулилалт анх удаа зохион байгуулав

Aдмин / Гадаад мэдээ

Японы Токио хотын захиргаанаас болзошгүй баллистик пуужингийн халдлагаас хамгаалж, хоргодох байранд нуугдах сургуулилалтыг анх удаа зохион байгууллаа. Токиогийн Нэрима дүүргийн метроны буудал, Хэйсэй Цүцүжи цэцэрлэгт хүрээлэнд нийт 60 орчим иргэнийг энэ сургуулилалтад хамруулсан байна. Оролцогчдыг байрлалаа эзэлсэн байхад нь зөвхөн пуужингийн дайралтыг анхааруулах дохиоллыг ажиллуулж, зоорийн давхар луу нүүлгэн шилжүүлэх, биеэ хамгаалан байрлал эзлэх зэрэг үйл явцыг сургуулилалтын үеэр давтлаа. Токиогийн захиргаанаас одоогоор пуужингийн дайралтаас хоргодох олон нийтийн болон газар доогуурх 4258 байршлыг тодорхойлж, тоноглоод байгаа юм байна.

Цаашдаа мөн иймэрхүү сургуулилалтуудыг явуулсаар байна гэж албаныхан мэдээллээ.


Сэтгэгдэл

Өөр арга ч алгадаа. [66.181.181.227] 2023-11-09 12:32:54

Хөршүүдтэйгээ муу харьцаатай улс ингээд л бөмбөгдөлтөөс өөрсдийгөө хамгаалалх сургуулилт хийгээд л байхаасдаа. Цаашдаа улам их сургуулилт хийх болнодоо. Өөр тэгээд яах уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.