Австрали даяар 12 цагийн туршид интернэт тасарчээ
Австралийн холбоо харилцааны гол оператор компанийн нэг Отпусын сүлжээ доголдсоны улмаас арваннэгдүгээр сарын 8-нд сая сая хэрэглэгчид нь олон цагийн туршид гар утас, интернэт ашиглах боломжгүй болжээ. Улсдаа хоёрт ордог том оператор энэ компанид ийм доголдол учирснаас 10 сая гаруй хүн, ажил үйлчилгээ холбоо харилцаагүй зогсоход хүрсэн гэж мэдээлж байна.
12 цагийн туршид сүлжээ тасарч, Австралийн түүхэнд тохиолдож байгаагүй томоохон саатал гарснаар зам тээврийн хөдөлгөөнд гацаа үүсч, эмнэлгүүдийн утасны шугам тасарч, төлбөр тооцооны системүүд ажиллагаагүй болсон байна. Үүрийн 4 цагаас тасарсан энэ сүлжээний тасалдал тэхдээ гадны нөлөө буюу кибер халдлагаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй, техникийн шалтгаантай байх гэдэг үүднээс нарийвчилсан шалгалтаа үргэлжлүүлж байгааг компанийн зүгээс мэдэгджээ.
Сэтгэгдэл